СЭ: Сэлэнгэ аймгийн хэмжээнд зохион байгуулагдсан “ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛС ҮРГЭЛЖИЛСЭЭР” арга хэмжээ болоо
Үйл явдал
/
2024-05-08

Олон улсын хүмүүнлэгийн өдрийг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн хэмжээнд зохион байгуулагдсан “ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛС ҮРГЭЛЖИЛСЭЭР” арга хэмжээнд “ТУСЧ” өсвөрийн улаан загалмайч клубт шинээр элссэн гишүүдийн төлөөлөл болон багш Е.Даваадулам, багш Г.Ганчимэг нар гишүүний үнэмлэхээ гардан авч суралцагчид тангараг өргөлөө. Мөн Б.Буянчимэг багштай 9г ангийн “ТУСЧ” өсвөрийн улаан загалмайч клуб хүмүүнлэгийн танхимын гэрчилгээгээ гардан авч суралцагчид анги, хамт олноороо “БИЕЛЭЭРЭЙ” бүжгээ бүжиглэж мэндчилгээ дэвшүүллээ. Хайрлах, хүнлэг сэтгэлийг өвөртлөн хүмүүнлэгийн үйлсэд хүчин зүтгэн оролцож буй багш, суралцагчдадаа халуун баяр хүргэж амжилт хүсье.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.146.255.113)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.