ӨМ: Үндэсний бичиг соёлын баярыг төрийн албан хаагчдын дунд амжилттай зохион байгууллаа
Үйл явдал
/
2024-05-09

Өмнөговь аймаг нь Монгол хэлний тухай хууль, Үндэсний бичиг үсгийн баяр тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлиг, Үндэсний бичиг соёлын жилийн хүрээнд иргэд, олон нийт, төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх ажлыг аймгийн Засаг даргын албан даалгавар гарган хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

2024 оны “Үндэсний бичиг үсгийн баяр”-ын өдрийг тохиолдуулан төрийн байгууллага, албан хаагчдын дунд үндэсний бичгийн цэвэр бичиг, цахим бичвэр, түргэн уншлага, шүлэг зохиох, үндэсний бичигт хөрвүүлэх, ханын сонин гаргах уралдаануудыг зохион байгуулж, 34 байгууллагын 120 гаруй албан хаагчид идэвхтэй оролцож, мэдлэг, ур чадвараа сорилоо.

Уралдааны нийлбэр оноогоор

Тэргүүн байранд: Аймгийн Насан туршийн боловсролын төв

Дэд байранд: Аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын газар

Гуравдугаар байранд: Аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар тус, тус шалгарлаа.

Арга хэмжээг аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол шинжлэх ухааны газар, Соёл, урлагийн газар, Төв номын сан, Хэлний бодлогын салбар зөвлөл хамтран өргөн хүрээнд зохион байгууллаа.

Хамтран ажиллаж, идэвхтэй оролцсон нийт байгууллагууддаа талархал илэрхийлье.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.178.65)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.