МУГЖ Л.Жанчивдорж, СТА Г.Дашхүү нарын хөвгүүд аавуудынхаа үйл хэргийг үргэлжлүүлж байна
Г.Золбаяр
"Үндэсний бахархал" нэвтрүүлэг
/
2021-06-15

МУГЖ Л.Жанчивдорж, СТА Г.Дашхүү нарыг эр хүн яаж нөхөрлөдгийн бодит түүх болсон хүмүүс гэдэг. Тайз дэлгэцний олон сайхан бүтээлд хамтран тоглосон тэдний уран бүтээлийг бие биеэс нь салгах аргагүй байдаг. Тэд бодит амьдрал дээрээ ч тийм салгаж харахын аргагүй сайхан найзууд байсан гэдэг. Харамсалтай нь тэд арай л эрт хорвоогоос буцаад явчихсан. Харин тэдний сайхан нөхөрлөлийг хүүхдүүд нь залгамжилж үлджээ. МУГЖ Л.Жанчивдорж агсны хүү Сэнгэдорж, СТА Г.Дашхүү агсны хүү Галбаяр хоёр сайхан нөхөрлөдөг бөгөөд аавуудынхаа гаргасан урлагийн замаар замнаж яваа.

Сэнгэдоржийг Монголын анхны сериалуудын нэг "Мөрөөдлийн хөлөг онгоц" киногоор нь хүмүүс мэддэг. Сэнгэдорж уг киноны найруулагчаар ажилласан бөгөөд гол дүрийн ихэр залуугийн дүрийг түүний төрсөн ах МУГЖ Л.Жанчивдорж агсны хүү Жамъянсүрэн бүтээсэн билээ. Сэнгэдорж хоёр дахь киногоо өлгийдөж аваад тун удаагүй байна.

Үзэгчдээс нааштай үнэлгээ авч, олон улсын кино наадамд амжилттай оролцсон "Адам" киноны продюсероор нэгэн цагт дүүгийнхээ найруулсан кинонд тоглож олонд танигдаж байсан Жамьянсүрэн ажиллажээ. Мөн СТА Г.Дашхүү агсны хүү "Gо" студийн захирал Галбаяр ч кино урлагт хүч сорьж, "Хайрын рекорд" хэмээх кино хийгээд амжсан. Уг киноны гол дүрд тоглосон УДЭТ-ын жүжигчин Хулан нь Галбаярын эхнэр.

Ийнхүү Монголын ард түмний хайртай хоёр жүжигчний хөвгүүд аавуудынхаа үйл хэргийг үргэлжлүүлж^ байна. Чухам аавуудынхаа энд хүрч, үзэгчдийн талархлыг хүлээж сэтгэлд хоногшсон уран бүтээл, хийх эсэхийг цаг хугацаа харуулна биз.

 

"ҮНДЭСНИЙ БАХАРХАЛ" НЭВТРҮҮЛГИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ....

Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.146.61)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.