Төв цэнгэлдэхийг нийслэлчүүдэд авчирсан, тэрбумын хөрөнгөтэй хотын даргын орлогч О.Номинчимэг
Нийтлэл
/
2024-05-01

Өнөөдрийн онцлох улстөрч хотын даргын хоёрдугаар орлогч Одсүрэнгийн Номинчимэг. Өмнө нь “Оюу толгой” ХХК-ийн Хууль, эрх зүйн асуудал хариуцсан захирал, УИХ-ын Тамгын газарт рефрент, тамгын газрын тэргүүн дэд дарга, УИХ-ын дарга Г.Занданшатарын хуулийн зөвлөх зэрэг нэр хүндтэй, төрийн том алба хашиж байгаад 2023 оны 10 дугаар сарын дундуур түм түжигнэж, бум бужигнасан, түгжрэл, ажилгүйдлийн “өлгий” болсон нийслэлд хууль тогтоож, журам мөрдүүлэхээр ирээд буй.

Ирсэн даруйдаа иргэдийн эрх ашигт нийцсэн нэлээд хэдэн онцлох ажлуудыг амжуулаад авав. СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ, суруулийн орчин дахь хүүхэд багачуудын аюулгүй байдлыг хангах зорилгоор ЛЕД гэрлэн гарц хийх, 18 хүртэлх насны хүүхдүүдийн ЭЛЕКТРОН ТАМХИНЫ ХЭРЭГЛЭЭГ ХЯЗГААРЛАХ, Сургуулийн хүүхдүүдийн өсөлт, дархлааг дэмжих, хүүхдүүдийн тоглоомын талбайг нэмэгдүүлж, стандартыг хангуулах, нийслэл өөрийн өмчөө хамгаалж Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газрыг төрийн мэдэлд авах, зөвшөөрөлгүй барилга байгууламжийг нурааж, газрыг нийслэлийн мэдэлд авах, нийслэл өөрийн газраа мэдэж зарцуулах, Сэлбэ дэд төв төслийг зөв менежментээр удирдаж, гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах бодлогын алдаа мадагийг арилгаж иргэдэд явдал чирэгдэлгүй, хүнд сурталгүй төрийн үйлчилгээг авч хувийн ажлаа амжуулдаг “20 МИНУТЫН ХОТ” концевцийн суурийг тавьж байгаа нэгэн юм.

1.3 тэрбум төгрөгийн гурван орон сууц, 285 сая төгрөгийн Mercedes Benz S350L, Lexus 570 маркийн хоёр автомашинтай. Нийт 784 сая төгрөгийн хадгаламжтай. “Ард санхүүгийн нэгдэл” ХК,  “Үндэсний хөрөнгө оруулалтын сан” ХК, “Мандал даатгал” ХК, “Рио тинто” ХК, “Өмгөөллийн Номин энд Адвокатс” ХХК-д тус тус хувь эзэмшдэг. Америк, Японд суралцан зэрэг ахиулж, мэргэжил дээшлүүлсэн. МАН-ын дэргэдэх Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Нийслэлийн Засаг даргын орлогч гэсэн улстөрийн албан тушаалтай. 2024 оны сонгуульд Чингэлтэй дүүргээс НЭР ДЭВШИХ ХҮСЭЛТЭЭ намдаа гаргачихсан залуу кандидат юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.146.61)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.