Нэгдүгээр хорооллыг нийслэлийн ХАМГИЙН ТОМ ӨРГӨН ЧӨЛӨӨ болгоно

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай өнөөдөр /2024.05.01/ нэгдүгээр хорооллын төв зам буюу Энхтайваны өргөн чөлөөний нийтийн эзэмшлийн талбайн тохижилтын гүйцэтгэлд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн замын хөгжлийн газар, хариуцагч талын хяналтын инженерүүд болон ЗДТГ-ын холбогдох хэлтсийн албан хаагчидтай хамтран хяналт тавьж ажиллалаа.

3 хүн ба бичвэр нарын зураг байж магад

9 хүн ба гудамж нарын зураг байж магад

Тухайн тохижилтыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа бөгөөд Саппоро буюу 12-р хорооноос эхлэн 13, 14, 15, 16, 17 дугаар хороодыг дамнасан дугуйн зам, явган зам, авто машины зогсоол, гэрэлтүүлэг, ногоон байгууламж бүхий тохижилт, бүтээн байгуулалтыг хийж байгаа юм.

10 хүн, тэргэнцэр, гудамж ба авто зам нарын зураг байж магад

1 хүн, тэргэнцэр, авто зам, гудамж ба бичвэр нарын зураг байж магад

Одоогийн байдлаар тус бүтээн байгуулалтын зарим хэсгүүдэд ногоон байгууламж байгуулах, зам нөхөх, зарим байрнуудын ойролцоох төмөр хайс, хашлагыг буулгах, хайрга дайрга бүхий жижиг, том хог хаягдлыг цэвэрлэж, дутууг түргэн хугацаанд гүйцээж, ажлаа чамбайруулах шаардлагатай байгааг дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай хэллээ. Нэгдүгээр хорооллын тохижилтын ажлыг тав дугаар сард хүлээн авна

6 хүн, сэгвэй, гудамж ба бичвэр нарын зураг байж магад

7 хүн, унадаг дугуй, гудамж, авто зам ба "TE" гэсэн бичвэр нарын зураг байж магад

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.17.64)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.