Сонгинохайрхан дүүргийн 1000 сурагч морин хуур тоглож сурч байна

Тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Нийслэлийн Соёл, урлагийн газар, дүүргийн Соёлын ордонтой хамтран 1000 сурагчийг морин хуур хөгжмийн анхан шатны сургалтад хамруулж эхэлсэн бөгөөд сурагчдын бэлтгэл сургуулилтаа хийхэд нь зориулж Сонгинохайрхан дүүргийн 28 сургуульд иж бүрэн тоноглол бүхий 189 морин хуурыг хүлээлгэн өглөө.

4 хүн, кларнет, төгөлдөр хуур, хийл ба бичвэр нарын зураг байж магад

Тус морин хуурыг Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Э.Цэнд-аюуш, СХД-ийн Засаг даргын орлогч Д.Ундармаа нар сургуулиудын захирал болон сургалтын багш нарт гардуулан өгсөн юм.

2 хүн, хайрцагтай дүүжинт цаг, хийл ба бичвэр нарын зураг байж магад

Уг сургалтад хамрагдсан сурагчид 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Д.Сүхбаатарын талбайд сурсан мэдсэн зүйлээ эцэг эх, асран хамгаалагчид, багш нартаа тайлагнахаар идэвхийлэн суралцаж эхлээд байна.

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.157.107)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.