Х.Нямбаатар: Хотын өнгөтэй өөдтэй бүх газрууд "Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын мэдэлд байна
Үйл явдал
/
2024-05-06

ХУД-ийн III хороо, Говийн авто замыг “Мишээл экспо”-ийн замтай холбоно. Гэтэл уг ажлыг  “Эрэл” компани 800 метр газар чөлөөлөх гэж жил гаруй хугацаанд саатуулан нийтийн эрх ашгийг хохироож байна.

Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар:

Эрэлийн Б.Эрдэнэбат гэж Монголын ард түмний бүхий л боломжийг эдэлж хэрэглэж, эцэс сүүлд нь гадаадын казинод Монголын уул уурхайн бүх баялгийг устгасан гэмт хэрэгтэн. Стадион тойрсон газар, зүүн дөрвөн зам тойрсон газар, хотын өнгөтэй өөдтэй бүх газрыг "Эрэл"-ийн Б.Эрдэнэбат авсан. Өвөрхангай аймгийн Уянга сумын газрыг Эрэлийн Б.Эрдэнэбат сүйтгэсэн. Яагаад Монголын бүх шимийг нь хүртчихээд шүүхийн шийдвэр гарчихаад байхад 800 м газар чөлөөлдөггүй юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.22.34)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.