Япон улсын Батлан хамгаалахын дэд сайд Макото Оники Монгол улсад ажлын айлчлал хийв

Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай Япон Улсын Батлан хамгаалахын дэд сайд Макото Оникиг хүндэтгэн угтаж, албан ёсны яриа хэлэлцээ хийж, хоёр талын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

11 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Талууд хамтын ажиллагааны хүрсэн түвшинг бататгаж, өнгөрсөн хоёрдугаар сард хийсэн Батлан хамгаалахын сайд нарын уулзалтаар ярилцсан ажил, арга хэмжээг хэрэгжүүлэх, батлан хамгаалахын судалгаа, шинжилгээг хөгжүүлэх, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зэргийг харилцан тохиролцлоо.

4 хүн ба Oval Office нарын зураг байж магад

Айлчлалын хүрээнд Япон Улсын Батлан хамгаалахын дэд сайд Макото Оники Япон иргэдийн дурсгалын цогцолборт хүндэтгэл үзүүлж, мөн Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал болон ҮБХИС-ийн Батлан хамгаалахын удирдлагын академиар зочилж, үйл ажиллагаатай нь танилцсан юм.

13 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.223.123)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.