ӨМ: Өмнөговь аймгийн орон нутгийн өмчийн газар ШИЛДЭГЭЭР ШАЛГАРЧЭЭ
Үйл явдал
/
2024-05-06

Системийн хэмжээнд буюу 21 аймаг, нийслэлийн өмчийн харилцааны газруудын 2023 оны үйл ажиллагааны үр дүнг 17 шалгуур үзүүлэлтээр дүгнэж, шалгаруулснаас Өмнөговь аймгийн Орон нутгийн өмчийн газар нь “ШИЛДЭГ ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗАР”-аар шалгарчээ.

Өмнөговь аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны “НУТГИЙН ХИШИГ” мөрийн хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн хөрөнгө оруулалтуудыг бүртгэлжүүлэх, зохицуулах, ашиглалтыг сайжруулах, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын эдийн засгийн үр өгөөж, ашигт ажиллагааг сайжруулах, төрийн болон орон нутгийн өмчийн талаарх бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа "ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗАР"-ын хамт олондоо баяр хүргэе.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.199.140)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.