ӨМ: ГОВИЙН ЖОНОН"-30 Хүүхдийн хамтлаг бүжгийн зүүн бүсийн анхдугаар наадам болж байна
Үйл явдал
/
2024-05-06

“Нутгийн хишиг” хөтөлбөрийн “Говийн ирээдүй хүүхэд” хөтөлбөр, Хүүхдийн хөгжил, хамгааллын жилийн хүрээнд бүжгийн урлагийг хүүхэд багачуудад түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, хүүхдэд соёл урлагийн боловсрол олгох, хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хүүхдийн бүжгийн авьяасыг нээн илрүүлэх, шинэ авьяастан төрүүлэхэд зорилгоор “Говийн Жонон” бүжгийн наадмыг зохион байгуулж байгаа билээ.

Мөн Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театр үүсэн байгуулагдсаны 40 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй ГОВИЙН ЖОНОН"-30 Хүүхдийн хамтлаг бүжгийн зүүн бүсийн анхдугаар наадам 2024 оны 05-сарын 06,07-ны өдрүүдэд Даланзадгад хотод болж байна. Тус тэмцээнд Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудын СӨБ, Ерөнхий боловсролын сургуулийн болон хувийн бүжгийн дугуйлан, бүжгийн хамтлаг, клубийн 47 хамтлагийн 760 хүүхэд оролцож байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.157.107)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.