СЭ: Мандал сумын 100 жилийн ойг угтан Ч.ЧИНБАТЫН гэр бүл 1,5 тэрбумаар СПОРТ ЗААЛ барьж өгч байна
Үйл явдал
/
2024-05-06

Сэлэнгэ аймгийн Мандал сум үүсгэн байгуулагдсаны Түүхт 100 жилийн ойг тохиолдуулан тус сургуулийн 1978 оны төгсөгч, Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан, “Монзол” группын ерөнхийлөгч, Сэлэнгэ аймгийн хүндэт иргэн Ч.Чинбат түүний гэр бүлийн зүгээс төрөлх сургуулийнхаа өнгө жавхааг урлаг спорт, авьяас чадвараараа тодорхойлдог эрхэм суралцагчдынхаа ирээдүйн их үйлсэд зориулж 1.5 тэрбум төгрөгөөр “СПОРТ ЗААЛ”-ыг барьж өгөхөөр шийдвэрлэсэн.

Өнгөрсөн амралтын өдөр “Монзол” группын ерөнхийлөгч, Сэлэнгэ аймгийн хүндэт иргэн Ч.Чинбат гуай өөрийн биеэр ирж "СПОРТ ЗААЛ"-ны барилгын ажил хэрхэн явагдаж байгаатай биечлэн танилцаж заавар, чиглэл өглөө. Барилгын ажлыг хариуцан гүйцэтгэж байгаа "ЦЭН СОЁЛ" ХХК-ний зүгээс спорт заалыг хугацаанд нь хүлээлгэж өгөхөөр хөдөлмөр, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Суралцагч, эцэг эх, асран хамгаалагч, иргэд та бүхнийг бидний ажилд дэмжлэг үзүүлэн барилгын ажил явагдаж байгаа хэсгээр зорчихгүй байхыг анхааруулж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.22.34)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.