“Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” ТӨХХК-ийн 9 ажилтан сард 26 сая, жилд 320 саяын ЦАЛИН АВДАГ!!
Сэдэв, асуудал
/
2024-05-06

Орон нутгийн оролцоотой, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн гүйцэтгэлээр 2019 оноос хэрэгжүүлж эхэлсэн “Дархан арьс ширний цогцолбор” ХХК-ийн үйл ажиллагаа 2021 онд зогссон. Гэвч Засгийн газрын 2020 оны 185 дугаар тогтоолоор “Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” ТӨХХК байгуулагдаж, дээрх орон нутгийн өмчит цогцолборын дэргэд 25 га талбайд ажиллах болсон нь ижил төрлийн үйл ажиллагааг зэрэгцэн явуулах боломжгүй нөхцөл бий болгосон гэж хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн удирдлага үзэж, гомдол гаргаж шүүхдэлцэж яваа.

Үйл ажиллагаагаа зогсоох хүртэлх хоёр жилийн хугацаанд “Дархан арьс ширний цогцолбор” ХХК цахилгаан дамжуулах дэд станц, цэвэрлэх байгууламж, үйлдвэрүүдийн гадна шугам сүлжээ, технологийн уур үүсгэгч зэрэг дэд бүтцийн ажлуудад Үндэсний аудитын газрын тогтоосноор нийт 41.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байсан юм.

Тэгвэл хувийн хэвшлээс дээрэмдэж авсан арьс ширний үйлдвэрийнхэн “Дархан арьс ширний цогцолбор” ХХК-ийн хэрэгжүүлж байсан төслийн дэд бүтцийн бүтээн байгуулалтаас боломжтой хэсгийг шилжүүлэн авч, үргэлжлүүлэн гүйцээж өр төлбөр, хөрөнгө шилжүүлэх боломжийг судлах зэргээр ажилласан байна. Тус төрийн өмчит компани нь есөн хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд гүйцэтгэх захирал нь сарын дөрвөн сая төгрөгийн цалин авдаг. Есөн ажилтан нь нийлээд сарын цалингийн фонд нь 26,6 сая төгрөг. 12 сард нийтдээ 319 сая төгрөгийг авдаг байна. Гэвч ажил нь ахьдаггүй хэвээрээ байгаа нь хачирхалтай!!

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.199.140)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.