СЕХ: “Сонгуулийн боловсрол” сэтгүүлч, судлаачдын клубийн ээлжит уулзалт, мэдээлэл 2024 оны 5 дугаар сарын 7-ны өдөр боллоо
Үйл явдал
/
2024-05-07

“Сонгуулийн боловсрол” сэтгүүлч, судлаачдын клубийн ээлжит уулзалт, мэдээлэл 2024 оны 5 дугаар сарын 7-ны өдөр боллоо.

Уулзалтаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажил болон цаг үеийн асуудлаар Сонгуулийн ерөнхий хорооны Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нар мэдээлэл хийлээ. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах талаар Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан мэдэгдлийг танилцуулж, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, гаргуулахгүй байх, шийдвэрлэх асуудлаар бүх шатны цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж байгаагаа мэдэгдсэн. Мөн сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой гомдлын дагуу шалгаж байгаа хэргийн тоон мэдээллийг Цагдаагийн ерөнхий газрын Зөрчлийн хэрэг бүртгэх албаны чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Э.Саруул өгсөн.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн саналын хуудасны загварын талаар сонгуульд оролцож бүх талаас нээлттэй санал авсны үндсэн дээр Сонгуулийн ерөнхий хороо баталсныг мэдээллээ. Саналын хуудас нь 48 гишүүнийг сонгох пропорционал системээр сонгох хэсэг, нөгөө нь 78 гишүүнийг сонгох мажоритар тогтолцооны хэсэг гэсэн хоёр хэсгээс бүрдэхийг танилцуулав. Энэ сарын 17-19-ний өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулах “Номын баяр”-ын үеэр саналын хуудасны загварыг сонгогчдод танилцуулахаа мэдээлсэн юм.

“Сонгуулийн боловсрол” сэтгүүлч, судлаачдын ээлжит уулзалтад 40 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч оролцлоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.174.246)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.