ОГ: Дэд сайд Б.Ганбаатар төсөлд шалгарсан айл өрхүүдэд ХҮЛЭМЖ ГАРДУУЛЖ өглөө
Үйл явдал
/
2024-05-07

БОАЖ-ын дэд сайд М.Ганбаатар болон ЗГХА Ойн газрын Ойн нөхөн сэргээлтийн хэлтсийн дарга Б.Ганзориг нар төсөлд шалгарсан айл өрхүүдэд хүлэмжийг гардуулан өглөө. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хашаандаа мод сөөг тарьж ургуулдаг айл өрхүүдэд дэмжлэг үзүүлэх төслийг БОАЖЯ, ЗГХА Ойн газраас хамтран зохион байгуулж байгаа. Төслийн хүрээнд нийт 107 иргэний хүсэлтийг хүлээн авч шаардлага хангасан эхний ээлжийн иргэдтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан. Мөн дараагийн ээлжийн төслийг зохион байгуулах ажил явагдаж эхэллээ

🌳2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 107 иргэн төсөлд оролцох хүсэлт болон холбогдох материалыг бүрдүүлэн modurjuulegch@met.gov.mn цахим хаягаар ирүүлсэн бөгөөд шаардлага хангасан 40 иргэнийг шалгаруулсан юм.

Өрх тус бүрд дараах дэмжлэгийг үзүүлнэ. Үүнд:

 4x8 хэмжээтэй (32м2 ) хүлэмж

 Хүлэмжид тарих мод сөөгийн үр

 Сургалт, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх

🌳Нийслэлийн 9 дүүргээс төсөлд хамрагдсан иргэдээс Баянзүрх дүүргийн 5, Багануур дүүргийн 3, Налайх дүүргийн 4, Сүхбаатар дүүргийн 5, Сонгинохайрхан дүүргийн 17, Хан-Уул дүүргийн 3, Чингэлтэй дүүргийн 3 өрх тус тус шаардлага хангаж 4х8 хэмжээтэй (32м2) хүлэмж, хүлэмжид тарих мод, сөөгийн үрийг хүлээлгэн өгөх арга хэмжээ зохион байгуулагдлаа.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.42.215)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.