СХД: “ИРЭЭДҮЙН ӨВЛӨН УЛАМЖЛАГЧ” нэгдсэн уулзалтыг зохион байгууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн "Морин хуурыг эрхэмлэн дээдлэх, түгээн дэлгэрүүлэх талаар авах арга хэмжээний тухай" зарлиг болон "Соёлын сэргэлт-2024" аяны хүрээнд ирээдүйн өвлөн уламжлагчдыг бэлтгэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн хүрээнд ЕБС-иудад морин хуурын 1000 сурагчдад морин хуур хөгжмийн анхан шатны сургалтыг зохион байгуулсан.

6 хүн ба хүмүүс нарын зураг байж магад

Энэхүү уулзалтаар морин хуурын сургалтыг эрчимжүүлэх, цар хүрээг өргөжүүлэх, сургагч багш нарыг чадавхжуулах асуудал болоод морин хуур урлаачдын хамтаар цаашид хэрхэн морин хуурын сургалтыг өргөжүүлэх асуудлаар хэлэлцлээ. Түүнчлэн нэгдсэн уулзалтын үеэр Монголын шилдэг морин хуур урлаачдын бүтээсэн "УРЛАХУЙН ГАЙХАМШИГ" үзэсгэлэнг дэлгэлээ.

хүмүүс нарын зураг байж магад

Морин хуурын анхан шатны сургалтад хамрагдсан сурагчид “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Монгол хүүхдүүд" баярын үеэр Д.Сүхбаатарын талбайд өөрсдийн тоглолтоо толилуулна.

2 хүн, саксофон, хийл, гэрэлтүүлэг ба хүмүүс нарын зураг байж магад

Үндэсний хөгжмийн зэмсэгээ идэвхийлэн сурч буй хүүхэд багачууд, сургагч багш нартаа амжилт хүсэж, соёлын өвөө түгээн дэлгэрүүлж буйд гүн талархал илэрхийлье.

5 хүн, баян хуур, хийл, кларнет ба бичвэр нарын зураг байж магад

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.194.15)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.