СЭ: Аймгийн Сонгуулийн хорооноос “Сонгуулийн үйл ажиллагааны зохион байгуулалт” сургалтыг өнөөдөр зохион байгууллаа
Үйл явдал
/
2024-05-08

Аймгийн Сонгуулийн хорооноос “Сонгуулийн үйл ажиллагааны зохион байгуулалт” сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгууль ирэх 6-р сарын 28-нд болохтой холбогдуулан зохион байгуулсан энэхүү сургалтад 17 сум, 6 тосгодын сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга нар оролцлоо. Сургалтын чиглүүлэгчээр Сонгуулийн ерөнхий хорооны Сургалт мэдээллийн төвийн ахлах референт Б.Нямсүрэн, референт Г.Пүрэвсүрэн нар ажиллаж аймаг, сумын сонгуулйн хорооны бүрэн эрх, хэсгийн хорооны чиг үүрэг, сонгуулийн хорооны ажлын зохион байгуулалт, сонгуулийн хорооны гишүүний ёс зүйн дүрэм, сонгуулийн хорооны хуралдааны дэг, сонгуулийн сурталчилгаа зэрэг үндсэн 9 агуулга бүхий сэдвийн хүрээнд мэдээлэл өгч, асуулт хариулт өрнүүллээ

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.86.154)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.