ХХЕГ: Хилчид БАГАХАНГАЙ МАРАФОНД амжилттай оролцлоо
Үйл явдал
/
2024-05-08

Хил хамгаалах байгууллагын хөнгөн атлетикийн баг тамирчид Багахангай марафон 2024 Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо. Тэмцээнд Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн ОУХМ, ахлах ахлагч Н.Мөнхбаяр 10 км хоёрдугаар байр мөнгөн медаль, Хилийн цэргийн 0208 дугаар тусгай салбарын дэслэгч Ж.Халиунаа 10 км хоёрдугаар байр мөнгөн медаль, Хилийн цэргийн 0245 дугаар ангийн ахлагч Б.Мөнхбат 21 км зайд шагналт тавдугаар байр, Хилийн цэргийн 0146 дугаар ангийн ахлах ахлагч Г.Эрхэмзаяа 21 км шагналт долдугаар байр, Хилийн цэргийн 0168 дугаар ангийн ахлах дэслэгч Т.Сарангэрэл 50 км гуравдугаар байр хүрэл медаль, мөн тус ангийн ахлагч Б.Сэргэлэнбаатар 21 км шагналт есдүгээр байр, 5х10 км буухиа зайн төрөлд Хилийн цэргийн 0208 дугаар тусгай салбарын спортын мастер дэд ахлагч Б.Долгормаа, Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн ОУХМ ахлах ахлагч Н.Мөнхбаяр, 0151 дүгээр ангийн ахлагч О.Болдоо, Хилчин клубийн тамирчин Т.Элбэг, Ц.Бат-Оюун нар тэргүүн байр эзэлсэн амжилт үзүүллээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.19.208.189)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.