ХХЕГ: Алтанбулаг суманд байрлах "Зөвлөлтийн дайчдын хөшөө"-нд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ
Үйл явдал
/
2024-05-08

Аугаа их дайны ялалтын баярын 79 жилийн ойн хүрээнд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд байрлах "Зөвлөлтийн дайчдын хөшөө"-нд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Цэцэг өргөх ёслолын ажиллагаанд ОХУ-ын Дархан-Уул аймаг дахь ерөнхий консул, ОХУ-ын бүгд найрамдах Буриад улсын Хиагтын районы холбогдох албаны бүрэлдэхүүн, зочид төлөөлөгч нар оролцож, хилийн цэргийн 0101, 0243 дугаар ангиудын үлээвэр хөгжимчид Монгол улсын болон ОХУ-ын төрийн дууллыг эгшиглүүллээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.82.163)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.