ӨМ: Говийн бүсийн "ШИНЭ ХОРШОО" хөдөлгөөний нээлт Өмнөговь аймагт боллоо
Үйл явдал
/
2024-05-06

ГОВИЙН БҮСИЙН “ШИНЭ ХОРШОО” ХӨДӨЛГӨӨНИЙ НЭЭЛТИЙГ ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ДАЛАНЗАДГАД ХОТОД ӨНӨӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛЛАА. Тус арга хэмжээнд Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь аймгийн 47 сумын 450 гаруй малчны төлөөлөл оролцлоо. “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлтэд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан оролцож, илтгэл тавилаа. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Б.Саранчимэг, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж нар оролцож үг хэллээ.

Өмнөговь аймгийн хувьд Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлого, Хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөн, Малчдыг дэмжих анхдугаар аян зэрэг бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан малчид, мал аж ахуй эрхлэгчдэд чиглэсэн олон арга хэмжээнүүдийг орон нутгийн онцлог, нөхцөл байдалтайгаа уялдуулан зохион байгуулсаар байгаа билээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.157.62)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.