ӨМ: “Говийн жонон” хүүхдийн бүжгийн зүүн бүсийн анхдугаар наадам АМЖИЛТТАЙ БОЛЛОО
Үйл явдал
/
2024-05-08

ӨМНӨГОВЬ АЙМАГТ “ГОВИЙН ЖОНОН-30” ХҮҮХДИЙН БҮЖГИЙН ЗҮҮН БҮСИЙН АНХДУГААР НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Өмнөговь аймгийн “Говийн ирээдүй хүүхэд” хөтөлбөр, аймгийн Хөгжимт жүжгийн театр үүсэн байгуулагдсаны 40 жилийн ойн хүрээнд “Говийн жонон” хүүхдийн бүжгийн наадам нь 30 дахь жилдээ буюу зүүн бүсийн анхдугаар наадам болж өргөжин тэлж 2024 оны 05 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд өргөн цар хүрээтэй зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус наадмын шүүгчээр МУГЖ А.Даваахүү, МУГЖ А.Батхүү, МУГЖ Ш.Одонтуяа урилгаар хүрэлцэн ирж ажиллалаа.

“Говийн жонон 30” хүүхдийн бүжгийн наадамд Өмнөговь, Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр гэсэн 4-н аймаг оролцож, нийт 47 хамтлагийн 788 хүүхэд багачууд оролцож, авьяас чадвараа сорин өрсөлдөж, шилдэгүүдээ шалгарууллаа.

Үүнд:

Цэцэрлэгийн насны ангилалд 17 цэцэрлэг оролцсоноос:

1-р байр: Өмнөговь аймаг, Даланзадгад сумын 2-р цэцэрлэг “Цоглог үрс” хамтлаг

2-р байр: Дорноговь аймгийн “Magic dance” club “Vision” хамтлаг

3-р байр: Өмнөговь аймаг, Даланзадгад сумын 1-р цэцэрлэгийн “Говийн ирээдүй” хамтлаг

Бага насны ангилалд 9 хамтлагийн 177 хүүхэд оролцсоноос:

1-р байр: Буянт хотхон УТҮГазрын дэргэдэх, Хүүхдийн ордоны “Гэрэлт ирээдүй-3” хамтлаг

2-р байр: Өмнөговь аймаг, Даланзадгад сумын 1-р сургуулийн “Ботгохон чуулга”

3-р байр: Өмнөговь аймаг, Даланзадгад сумын 4-р сургуулийн “Мөнхийн шүтээн-3” хамтлаг

Дунд насны ангилалд 13 хамтлагийн 222 хүүхэд оролцсоноос:

1-р байр: Хэнтий аймаг, Бор өндөр сумын Бор өндөр цогцолбор сургуулийн “Болор шигтгээ” хамтлаг

2-р байр: Буянт хотхон УТҮГазрын дэргэдэх Хүүхдийн ордоны “Гэрэлт ирээдүй-2” хамтлаг

3-р байр: Өмнөговь аймаг, Даланзадгад сумын 4-р сургуулийн “Мөнхийн шүтээн-2” хамтлаг

Ахлах насны ангилалд 8 хамтлагийн 152 хүүхэд оролцсоноос

1-р байр: Өмнөговь аймаг, Даланзадгад сумын 1-р сургуулийн “Ботгохон чуулга”

2-р байр: Өмнөговь аймаг, Даланзадгад сумын 4-р сургуулийн “Мөнхийн шүтээн-1” хамтлаг

3-р байр: Говьсүмбэр аймгийн Жанжин чойр клубын “Жанжин чойр” хамтлаг

Хүүхэд, Гэр Бүл Хөгжил Хамгааллын газрын нэрэмжит шагналаар

Хэнтий аймаг, Бор-Өндөр сум, Хар цагаан оргил 1,2,3 хамтлаг. Удирдсан багш М.Соёлсувд, Хэнтий аймаг, Батширээт сум, “Тоонот” хамтлаг Удирдсан багш Б. Анхтуяа

“Шилдэг багш”-ийн шагналаар

• Ирмүүн Тэс 1,2,3 хамтлагийн багш Т.Шинэцэцэг

• Галба биелгээ 3,4,5 хамлагийн багш МУСТА С.Өсөхжаргал

• Дорноговь аймаг, Сайншанд сум 9-р цэцэрлэг Удирдсан багш Б,Маралмаа

Шүүгчдийн нэрэмжит шагналаар:

МУСТА О.Нарангаравын багшийн удирдсан Хэнтий аймгийн “Хувьсал” хамтлаг тус тус шалгарч, шагналаа гардан авлаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.76.135)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.