ӨМ: МОНГОЛ УЛСАД ХҮҮХДИЙН БАЙГУУЛЛАГА ҮҮСЭН ХӨГЖСНИЙ 99 ЖИЛИЙН ОЙГ тэмдэглэн өнгөрүүллээ
Үйл явдал
/
2024-05-09

Энэ жил "Монголын улаан загалмай нийгэмлэг" байгуулагдсны 85 жилийн ой тохиож байгаа билээ. Жил бүрийн 5-р сарын 8-нд Олон Улсын улаан загалмайн өдөр, Монголын Хүмүүнлэгийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг.

Мөн энэ өдөр МОНГОЛ УЛСАД ХҮҮХДИЙН БАЙГУУЛЛАГА ҮҮСЭН ХӨГЖСНИЙ 99 ЖИЛИЙН ОЙ тохиолоо.

Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан зохион байгуулагдсан “ХҮМҮҮНЛЭГ ҮЙЛС ҮРГЭЛЖИЛСЭЭР…” арга хэмжээнд үе үеийн пионерчид, хүүхдийн байгууллагад өөрийн цаг хугацаа, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн хүүхдийн байгууллагын ажилчид, хөдөлмөрчид, хүний төлөө энэрэнгүй үйлстэй улаан загалмайчид, эрхэм донорууд, хүүхэд багачууд оролцлоо.

🟦Үе Тэнгийн Сургагч Бэлтгэх хамтарсан хөтөлбөрт оролцсон хүүхдүүд БАТЛАМЖАА гардан авлаа.

🟦Хүндэт, Ачтан, Энэрэл донорын болзол хангасан доноруудыг шагнаж, урамшуулав.

🟦Хүмүүнлэг байгууллага, Хүмүүнлэг гэр бүл, Хүмүүнлэг залуу, Тусч хүүхэд зэрэг Хүмүүнлэг үйлсийг манлайлагчдыг шалгаруулан шагнаж урамшууллаа.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.12.183)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.