ЖДҮГ: Ховд аймагт 1,5 тэрбум төгрөгийн санхүүжилтийн хүсэлт бүхий 17 төсөлд нарийвчилсан шатны үнэлгээ хийв

Энэ хугацаанд Ховд аймагт нийт 2,3 тэрбум төгрөгийн 25 төсөл хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар хүсэлт ирүүлсэн байна.

Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам"-ын дагуу Ховд аймагт төсөл сонгон шалгаруулалтын III шат буюу нарийвчилсан судалгааны шатанд 1 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 12 төсөл шалгарч үлдээд байна.

3 хүн нарын зураг байж магад

ХХААХҮ-ийн сайдын 2024 оны А/27 тоот тушаалаар батлагдсан жимс, жимсгэний төрөлжсөн аж ахуй байгуулахад дэмжлэг үзүүлэх төсөлд нийт 591,5 сая төгрөгийн 6 төсөл хүсэлт ирүүлснээс Ховд аймагт 399,5 сая төгрөгийн санхүүжилт бүхий 4 төсөл нарийвчилсан судалгааны шатанд шалгарч үлдээд байна.

Үрслэг нарын зураг байж магад

ХХААХҮ-ийн сайдын 2024 оны А/26 тоот тушаалаар батлагдсан загвар хоршоо байгуулахад дэмжлэг үзүүлэх төсөлд нийт 195,0 сая төгрөгийн 2 төсөл хүсэлт ирүүлснээс Ховд аймагт 95 сая төгрөгийн санхүүжилт бүхий 1 төсөл нарийвчилсан судалгааны шатанд шалгарч үлдээд байна

4 хүн, хичээл хийж буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.76.135)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.