Сүхбаатар дүүргийн удирдлагууд ТӨСВИЙН МӨНГӨӨР хэсгийн ахлагч нараа АЯЛУУЛЖ, СОНГУУЛИЙН УХУУЛГА хийсэн үү
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2024-05-10

Сүхбаатар дүүргийн удирдлагуудын гаргасан тушаал шийдвэр, мөнгө зарцуулсан баримтыг он сар, тамга гарын үсэгтэй нь баримтжуулж, асуудал хөндөж бичсэн сэтгүүлчийг цагдаа, шүүхийн байгууллагад гомдол бичиж өгсөн байдаг. 2023 онд бичсэн нийтлэлийнхээ мөрөөр сэтгүүлч өнөөг хүртэл цагдаагийн байгууллагад дуудагдсаар байгаа билээ.

Гэтэл Нийслэлийн Сүхбаатар дүүргийн удирдлагууд ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ хууль бусаар буюу зориулалтын дагуу биш зарцуулсаар байгааг дахин баримт үндэслэж хүргэе.

Сүхбаатар дүүрэг 20 хороотой. 2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд тус дүүргийн 20 хорооны 19-д нь Ардчилсан намынхан засаглаж, удирдаж байгаа. Дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн олонх нь мөн л Ардчилсан намынх. Удахгүй 2024 оны УИХ-ын сонгууль болох гэж байгаа учраас Дүүргийн Засаг дарга, дүүргийн АН-ын дарга Х.Болормаа А/126 тоот захирамж гаргаж 20 хорооныхоо хэсгийн ахлагч нарыг буюу яг иргэдтэй тулж ажилладаг, айл бүрийн гэрээр орж ухуулга сурталчилгаа хийж, иргэдийн мэдээллийг цуглуулж дүүрэгтээ өгдөг хэсгийн ахлагч нарыг ТУРШЛАГА СУДЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД хамруулж, төсвөөс зардлыг нь дааж АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН КОМПАНИУДТАЙ хамтарч ГАДААДАД АЯЛУУЛСАН байж болзошгүй нь!

ХЭСГИЙН АХЛАГЧ НАРЫН ГАДААД ЗУГААЛГАНД 438 САЯ 71 МЯНГАН ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖЭЭ!

Баримт: Ашиг олох зорилготойгоор АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН үйл ажиллагаа явуулдаг 2023 оны 08 сард байгуулагдсан “Эйч ба Эй андуудын нөхөрлөл” ХХК-тай хамтарч 87 сая 600 мянган төгрөгийг зарцуулсан.

Баримт: 2007 онд үүсэн байгуулагдсан ашгийн үйл ажиллагаа явуулдаг, аялал жуулчлал, олон улсын онгоцны тйиз борлуулах, агаараар ачаа тээвэрлэх зэрэг үйл ажиллагааны чиглэлтэй, Ц.Даваасүрэн, Б.Хүрэлбат, Д.Мөнхбат, Г.Гантулга нарын оролцоотой 2821001 регистрийн дугаартай “Мон-Аэртур” ХХК-тай хамтран 135 сая 431 мянга 940 төгрөгөөр нэг удаа, 166 сая 599 мянга 997 төгрөгийг тус тус зарлагадан хэсгийн ахлагч нараа туршлага судлуулах аялалд хамруулсан.

Баримт: Аялал жуулчлал, олон улсын нислэгийн тийз үйлчилгээ явуулах чиглэлийн “Летс трэвел тү монголиа” ХХК-тай хамтран хэсгийн ахлагч нарыг туршлага судлах аялалд хамруулах зорилгоор 48 сая 441 мянган төгрөгийг зарцуулсан.

БАЙГУУЛАГДААД 10 ХОНОЖ БАЙГАА, АЖЛЫН ТУРШЛАГАГҮЙ КОМПАНИАС ХУУЛЬ ЗӨРЧИЖ ҮЙЛЧИЛГЭЭ АВЧЭЭ!!

Монгол улсад Генерал цол олгож эхэлсэний 70 жилийн ой, “Монгол генералын өдөр”–г өнөө жил Хил хамгаалах байгуулага зохион байгуулсан. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж гурван эрхэмд цэргийн дээд цол ГЕНЕРАЛ ЦОЛ олгосон. Өнгөрсөн жил энэ баярын өдрийг Батлан хамгаалах яам, түүний өмнөхийг ОБЕГ зардал гаргаж тэмдэглэсэн. Хэмнэлтийн хууль, төсвийн тухай хуульд зааснаар дүүргүүд энэ баярыг тэмдлэх боломжгүй. Гэтэл үндсэн үйл ажиллагаанд хамааралгүй баяр тэмдэглэн, төсвийг зориулалт бусаар зарцуулжээ.

БАРИМТ: Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаагийн А/143 тоот захирамжаар “Монгол улсад Генерал цол бий болсоны 80 жилийн ойн арга хэмжээд” гэх утгаар 19 сая 800 мянган төгрөгийн зардал гаргаж 2024 оны 04 сарын 16-нд байгуулагдсан “Жавхлант сайхан чейп” ХХК-иас катерингийн үйлчилгээ авсан байна.  Тус компани нь үүсэн байгуулагдаад 10 хонож байхад шууд гэрээгээр үйлчилгээ авсан нь анхаарал татаж байна. Хэний ямар танил тал, ашиг сонирхолд нийцүүлсэн бол гэдэг асуудал зүй ёсоор урган гарч ирнэ.

БАРИМТ: Сонгинохайрхан дүүрэгт байрлалтай, 2022 онд байгуулагдсан, бэлэн хувцасны хувцасны худалдаа, онлайн хувцасны худалдаа, авто худалдаа, барилгын засвар хийх зэрэг үйлчилгээ явуулах чиглэлтэй “САРУУЛ СОНДОР” ХХК-аас 4 сая 675 мянган төгрөгөөр баруу үйлчилгээ авч, генералуудад өгсөн байна.

 

19 сая 200 мянган төгрөгөөр ЛЕД ДЭЛГЭЦ УГСРУУЛЖ ямар ажил хийсэн нь тодорхойгүй байна!

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа А/115 тоот захирамж гаргаж 19 сая 200 мянган төгрөгөөр “Саунд ов монголиа” ХХК-иас лед дэлгэц түрээсэлсэн байна. Татвар төлөгчид Х.Болормаа даргыг лед дэлгэц түрээслээрэй гэж ТАТВАР ТӨЛДӨГГҮЙ. Ийм үйлчилгээ авч ямар үйл ажиллагаа явуулсан нь тодорхойгүй байна.

Түүнчлэн ШИЛЭН ДАНСНЫ ТУХАЙ ХУУЛИЙГ зөрчиж, төсвийн ерөнхийлн захирагч болон төвлөрүүлэн захирагч нарын гаргасан тамгатай пайл шилэн дансны мэдээлэлд ороогүй нь “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай”, “Шилэн дансны тухай” зэрэг хуулиудыг зөрчсөн байна гэж үзэх үндэслэлтэй юм.

Шилэн дансны тухай хуульд “улс, орон нутгийн төсөв, улсын болон орон нутгийн өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах зорилгоор төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагаа ил тод, нээлттэй, ойлгомжтой байх, түүнд олон нийт хяналт тавих мэдээллийн тогтолцоо /цаашид "шилэн данс" гэх/-г бүрдүүлэхэд оршино”, 5.1.2.мэдээлэл татаж авах, хэвлэх боломжтой байх;

5.1.3.тодруулга өгөх албан тушаалтны нэр, утас, цахим хаягийг байршуулсан байх;

5.1.4.мэдээллийг тогтмол шинэчилж байх, өөрчлөлт орсон тухай бүр өмнөх мэдээллийг цахим хуудасны архивт хадгалах, архивын мэдээллийн санд нэвтрэх, татаж авах, хэвлэх боломжтой байх.

6.10.Шилэн дансны мэдээлэл, зарлагын гүйлгээ бүрд түүнд холбогдох эрх бүхий этгээдийн шийдвэрийн эх хуулбар зэргийг,

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн “төр, түүний бүх шатны байгууллага, нийтийн алба, тэдгээрийн үйл ажиллагаанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн байдлыг хязгаарлах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”

3.1.2.төсвийн байгууллага, түүний албан тушаалтан,

4.1.3.үр ашигтай байх;

4.1.5.ил тод байх;

4.2.5.төрийн нууцад хамаарахаас бусад үйл ажиллагааны төсвийн зориулалт, зарцуулалт, өмч хөрөнгө, нөөцийн мэдээлэл олон нийтэд ил тод байж, хяналт шалгалт хийх байдлыг хүлээн зөвшөөрөх зэргийг тус тус зөрчсөн гэж үзэж болохоор байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.197.212)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.