ӨМ: “Халамжаас хөдөлмөрт” сэдэвт шилдэг илтгэл шалгаруулах судалгаа, онол, практикийн хэлэлцүүлгийг Өмнөговь аймагт зохион байгуулагдлаа
Үйл явдал
/
2024-05-10

“ХАЛАМЖААС ХӨДӨЛМӨРТ” ГОВИЙН БҮСИЙН СУДАЛГАА, ОНОЛ, ПРАКТИКИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨМНӨГОВЬ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий гарын даргын тушаалаар зохион байгуулагдаж буй “Халамжаас хөдөлмөрт” сэдэвт шилдэг илтгэл шалгаруулах судалгаа, онол, практикийн хэлэлцүүлгийг Өмнөговь аймагт зохион байгуулагдаж байна. Тус арга хэмжээнд Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр аймгийн хөдөлмөр, халамж үйлчилгээний салбарын төлөөллүүд оролцож байна. Өмнөговь аймгийг 2020-2024 онд хөгжүүлэх “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Алсын хараа 2050 бодлогын баримт бичигт тусгагдсаны дагуу иргэдийнхээ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор олон төрлийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Үүний үр дүнд Өмнөговь аймаг нь 2023 оны байдлаар 76153 хүн амтай болсон нь сүүлийн 3 жилийн хугацаанд 5000 орчим хүнээр нэмэгдсэн байна. Аймгийн хэмжээнд ажилгүйдлийн түвшин 2023 оны байдлаар 2.8 хувьд хүрсэн сүүлийн 10 жилийн хугацаанд байгаагүй хамгийн доод түвшинд хүрсэн амжилттай байгаа билээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.214.21)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.