Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд орон нутагт ажиллаж байгаа албан хаагчидтай цахимаар холбогдож, мэдээлэл солилцжээ
Үйл явдал
/
2024-05-10
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд орон нутагт ажиллаж байгаа албан хаагчидтай цахимаар холбогдож, мэдээлэл солилцжээ. Өнөөдрийн байдлаар 146 суманд 438 албан хаагч Шинэ хоршоо хөдөлгөөний талаар малчин бүрд хүрч ажиллаж байна. Улсын бүртгэлийн газарт нэр баталгаажуулах 606 хүсэлт ирснээс 155-ыг нь баталгаажуулжээ. Одоогоор 109 хоршоог хуулийн этгээдээр бүртгээд байна.
Арилжааны банкуудтай зээлийн ерөнхий гэрээнд гарын үсэг зурсан учраас тэд төслүүдийг хүлээн авахад бэлэн болжээ. Банкууд хөдөө аж ахуйн салбар руу чиглэсэн зээл гаргах сонирхолтой байна. Хоршооны гишүүн малчинд зээл олгож эхэлснээр банкуудын нийт зээлийн 20 хувь нь орон нутаг руу чиглэнэ. Ингэснээр хөдөө, хот тэнцвэртэй байдлаар хөгжих боломж нэмэгдэх юм.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.214.21)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.