СЭ: Аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог нар ШУ-ны технологт, инновацыг нутагшуулах өдөрлөгтэй танилцлаа
Үйл явдал
/
2024-05-10

Аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Сувдаа нарын аймгий удирдлагын багийн төлөөлөл шинжлэх ухаан, технологи, инновацын аяны хүрээнд зохион байгуулагдаж байгаа үзэсгэлэн худалдааг үзэж сонирхлоо. Энэ үеэр Монголын эрдэмтэн судлаачдын гаргасан авсан Сэлэнгэ аймагт нутагшуулж болох шинэ сортууд, бараа бүтээгдэхүүнүүд олон байгааг онцоллоо. "Сэлэнгийн долгио" чуулгын байранд явагдаж байгаа:

☘️Технологийн инкубатор #Био-Эко био бэлдмэл, ахуйн хэрэглээ, МАА-н гаралтай бүтээгдэхүүн

☘️Биологийн хүрээлэн #МАА, ахуйн хэрэглээ, барагшун, био бэлдмэл

☘️ODI TAN #Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүн

☘️Хөдөө аж ахуйн их сургууль #Био нүүрс, бордоо, багсармал тэжээл

☘️Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн #Грийн бэлдмэл, био бэлдмэл

☘️Ургамал газар тариалангийн хүрээлэн #Био шингэн бордоо, органик бордоо

☘️Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн #Адууны нийлүүлгийн өвчний түргэн оношлуур, голионы бэлдмэл, үхэр, хонины цусан халдвараас сэргийлэх амьд вакцин

☘️Уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэн #Уламжлалт эм тан

☘️Шимт боловсрол ХХК #Боловсрол

ARGUN AR технологи

☘️Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн #ХАА, ноос ноолуур, арьс шир

☘️Цэнтрал Рич Монголиа ХХК #Эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур зэрэг бүтээгдэхүүнүүдийн үзэсгэлэн худалдаанд та бүхнийг урьж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.243.130)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.