СЭ: Шинжлэх ухааны инновацийн үзэсгэлэнд та бүхнийг урьж байна
Үйл явдал
/
2024-05-10

Шинжлэх ухаан, технологи, инновацийн соёлыг төлөвшүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулийн эрдэмтэн, судлаачдын бүтээл, бүтээгдэхүүн, соёлын өвийг орон нутагт хүргэх, төр-хувийн хэвшил-иргэдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгын дор зохион байгуулагдаж байгаа үзэсгэлэн худалдаанд та бүхнийг урьж байна. Үзэсгэлэн худалдаа "Сэлэнгийн долгио" чуулгын байранд явагдаж байна. Үзэсгэлэнд:

☘️Технологийн инкубатор #Био-Эко био бэлдмэл, ахуйн хэрэглээ, МАА-н гаралтай бүтээгдэхүүн

☘️Биологийн хүрээлэн #МАА, ахуйн хэрэглээ, барагшун, био бэлдмэл

☘️ODI TAN #Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүн

☘️Хөдөө аж ахуйн их сургууль #Био нүүрс, бордоо, багсармал тэжээл

☘️Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн #Грийн бэлдмэл, био бэлдмэл

☘️Ургамал газар тариалангийн хүрээлэн #Био шингэн бордоо, органик бордоо

☘️Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн #Адууны нийлүүлгийн өвчний түргэн оношлуур, голионы бэлдмэл, үхэр, хонины цусан халдвараас сэргийлэх амьд вакцин

☘️Уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэн #Уламжлалт эм тан

☘️Шимт боловсрол ХХК #Боловсрол

ARGUN AR технологи

☘️Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн #ХАА, ноос ноолуур, арьс шир

☘️Цэнтрал Рич Монголиа ХХК #Эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур зэрэг бүтээгдэхүүнээрээ оролцож байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.186.247)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.