СЭ: Шинжлэх ухаан, технологи, инновацийг орон нутагт түгээн дэлгэрүүлэх аяны 12 дахь удаагийн арга хэмжээ БОЛНО
Үйл явдал
/
2024-05-10

Сэлэнгэ аймагт Шинжлэх ухаан, технологи, инновацийг орон нутагт түгээн дэлгэрүүлэх аяны 12 дахь удаагийн арга хэмжээ 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагдана

✅Шинжлэх ухаан, технологи, инновацийн соёлыг төлөвшүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулийн эрдэмтэн, судлаачдын бүтээл, бүтээгдэхүүн, соёлын өвийг орон нутагт хүргэх, төр-хувийн хэвшил-иргэдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Сэлэнгэ аймгийн ЗД-ын Тамгын газартай хамтран зохион байгуулах тул аймгийн төр, хувийн хэвшил, аж ахуйн нэгж, нутгийн иргэдийг өргөнөөр хамрагдахыг урьж байна.

✅Орон нутгийн засаг захиргааны оролцоог нэмэгдүүлж хөдөө аж ахуй, байгаль орчин, газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, компани, бизнес эрхлэгч, жижиг дунд үйлдвэрлэгчдийн эрдэм шинжилгээ судалгаа хөгжүүлэлт, инновац, шинэ техник технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээ, форум, сургалт, үзэсгэлэн, худалдаатай хослон явагдана.

✅Үзэсгэлэнд хөдөө аж ахуй, байгалийн салбарын инновацын төслийн үр дүнд гарсан биологийн идэвхт бүтээгдэхүүн, малын эм, тэжээлийн нэмэлт, вакцин оношлуур, тэжээлийн ургамал, шинэ сорт, үр тариа, ургамал хамгаалал, пестицид, бордоо, эрчимжүүлсэн мал аж ахуй, малын үүлдэр, угсаа, бэлчээр, тэжээл, мал амьтны гаралтай хүнсний үйлдвэрлэл, малын эм, тэжээлийн нэмэлт, оношлуур, вакцин ХАА-н техникийн үйлдвэрлэл, барилгын материал, био халаагуур, сэргээгдэх эрчим хүч, уул, уурхайн нөхөн сэргээлт технологийн загвар, байгаль орчинд халгүй технологи зэрэг 100 орчим бүтээгдэхүүний дээжийг олон нийтэд танилцуулна.

#Шинжлэх_Ухаан_Технологи_Инновацыг_Орон_Нутагт_Нутагшуулъя_Аян

#Сэлэнгэ_аймаг_Сүхбаатар_Сум

#Аяны_үндсэн_хөтөлбөр

Хэлэлцүүлэг_1

#Орон_нутгийн_хөгжил

Хэлэлцүүлэг_2

#Ногоон_хөгжил

Үндсэн хэлэлцүүлгээс гадна

✅ #Инновацын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа

#Ардын дуу бүжгийн Сэлэнгийн Долгио Чуулга 09:00-17:00 цаг

✅ #Стартап менторшип арга хэмжээ

Хөдөлмөр халамж үйлчилгээний газар 14:00-18:00 цаг

✅#Уур амьсгалын өөрчлөлт малын эрүүл мэндэд үзүүлж байгаа нөлөөлөл

#Аймгийн ХААГ, Мал эмнэлгийн газар 14:00-17:00

✅ #Шимт боловсролын инновацын танилцуулга сургалт

#Сүхбаатар сумын 3 дугаар сургууль 14:00-15:30

✅#“Steam/шимт+” таниулах сургалт

#Сүхбаатар сумын 3 дугаар сургууль

✅#Хог хаягдлын менежмент мэргэжлийн сургалт

#Аймгийн Аймгийн Байгаль, орчин, аялал жуулчлалын газар 14:00-17:30

✅#Миний анхны инженерчлэл сургалт, арга хэмжээ

Сүхбаатар сумын 3 дугаар сургууль 09:00-17:00 цаг

✅ШУТСангаас зохион байгуулдаг "Шинжлэх ухаан, технологи, инновацыг орон нутагт түгээн дэлгэрүүлэх" аян 2022 оноос эхлэн үргэлжилж дараах аймгуудад амжилттай зохион байгуулагдаж байна.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.80.15)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.