Өчигдөр Их тэнгэрт хуралдаад байна гэж шуугиулаад байсан МАН-ын Бүлгийн хурлаар дараах юмнууд яригджээ
- Ямартай ч намрын улстөр бидний “хүлээлэлтэд” хүрэхгүй бололтой. Учир нь дийлэнх олонх нь төр засгийн тогтвортой байдлаа хадгалъя гэдэг дээр санал нэгдэж. Ерөнхий сайд нь түүхэнд бас л тэмдэглэгдэхээр өндөр рейтингтэй байхад аргагүй лдээ. Ийм засгаараа оролдоод унагачихвал дараа дараагийн сонгуулиудад МАН “хачин болно”. Гол нь дараагийн ерөнхий сайд хэн бэ гэдэг дээр өнөөдөртөө Учралаас илүү хүн харагдахгүй байгаад гол шалтгаан байх шиг. Харин Ардчилсан нам бол энэ засгийг л унагачихал сонгуулийн ялалтынхаа талыг шууд халааслана. Тиймдээ ч ингэж улайсаад, дотроо хүртэл жийлцээд байгаа нь тэр.
- Дэлхийн улстөрийн байдал таагүй, нүргээнтэй байхад Учралын Засгийн газар гал үүрч, сайн ажиллаж байна гэж дүгнэсэн байна. Ер нь өнөөдөр Монголд Ардчилсан намын дарга л гадаад орчныг “таатай” хэмээн төөрчихсөн яваа юм шиг байна. Гадаад ертөнц таагүй байна шүү, хүйтэн банйа. Харин хүйтэн байх тусам дотроо харин галаа дүнгэнэтэл түлж, дулаанаа нэмэх, хадгалах нь зөв гэж МАН-ын бүлэг үзжээ. Гол нь “хамтдаа” гэсэн санааг 30 нь ч, 38 нь ч илэрхийлсэн юм байна.
- Төсвөө тодотгохыг мөн бүгд дэмжсэн байна. Өнөөдрийн үнийн өсөлтийн шалтгааныг сүүлийн хэдэн жилд, ялангуяа маш өндөр орлоготой байж, түүний зарцуулалтыг хийсэн Оюун-Эрдэнийн засаглалын үеэс хайх нь зөв гэдгийг сургуулийн хүүхэд ч мэдэх хойно доо. Ард түмний өмнө, дэлгэцээр бол хүн дуртай юмаа бурж болно. Учраа мэдэж байгаа улсууд нүүр нүүрээ хараад сууж байхад харин пан гөрөөд байх эвгүй. Төсөв бол хэнийг ч газардуулдаг “үнэн” билээ. Бүлгийн хурлаар төсвийг тодотгох, ирэх оны төсвөө батлах, мөн үнийн өсөлтийн цохилтыг төр өөртөө авахыг нэгэн дуугаар сайшааж, Учрал ерөнхий сайдыг ажлаа үргжлэлүүлэхийг дэмжжээ.
- Ер нь Засгийн газрыг огцруулах асуудал хэдхэн зүйл дээр л хөндөгддөг:
- Өшөө авалт. Эрх баригчдын доторх фракцын тэмцэл гэсэн үг. Одоо эрх мэдлээ алдчихаад байгаа фракцын бүтээсэн засаглалын түүх ч чамгүй зузаан. “Элдвийн асуудал” нь ч тэр хэрээр зузаан. Тиймээс эрх мэдэлгүй байх нь бороонд цувгүй зогсож байгаа юм шиг эвгүй байх нь аргагүй. Ядаж байхад Учрал нь яг чиглүүлж хэлж яриахгүй ч гэсэн үйл ажиллагаагаараа гишгэх газаргүй болгоод байхад. Ядаж байхад өнөөдөр оффтейк гэрээний талаар чанга хашгирчихлаа.
- Ээлж нь ирсэн гэж үзсэн өөр фракц. Энэ ч бас МАН-д хангалттай л байна. Угаасаа л элдвийн хүний нэр сонсдсоор удаж буй.
- Засгийн газрын нэр хүнд нийгэмд илт муу байвал. Азгүй ч гэж хэлж болохоор нөлөөллүүд өнөөдөр хэд хэд бий. Шатахууны хомсдол, эрчим хүчний хангалтын туйлдал, инфляц. Ядаж байхад КОП-17 хурал ч юув дээ. Аль алиныг нь өнөөдрийн Засгийн газар бүтээгээгүй. Гэхдээ аль засгийн газар үүнийг шийдвэрлэх үүрэгтэй. Гэхдээ тийм Засгийн газар урьд өмнө бидэнд заясангүй дээ. Үүнийг монголчууд “баасан дээр хальтрах “ гэж нэрлэдэг дээ. Хальтрах баас нэн их, нэн зузаан амьдралыг Учрал хүлээн авсан. Гэхдээ үзэж тараад л байна. Тэр ч хэрээрээ рейтинг нь нэлээд өндөр байгаа аж.
- Оюу толгойн асуудал. Оюутолгойгоор оролдох нь Засгаараа оролдож байгаатай адил гэсэн яриа намрын жихүүн салхи шиг өвөр ханцуйгаар орж гарах нь бий. Нөгөө талаар “дотоодын тэмцэгчид” ОТ-г дурдаж байгаад нийгмийн бухимдлыг төрүүлэх, дэвэргэх замаар Засгийг унагах гэж оролддог нь харин үнэн. Нохойд барьдаг мод нь л Оюутолгой шүү дээ гэж.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (216.73.216.23)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
(122.201.31.41)
2026-08-26 12:46:44
ийм үед засаг огцруулахыг дэмжихгүй байна
0
0
0
Хариулах
Холбоотой мэдээ
-
Өчигдөр 09 цаг 57 мин
-
Өчигдөр 09 цаг 42 мин
-
Өчигдөр 09 цаг 41 мин
-
Өчигдөр 09 цаг 42 мин
-
2026-08-20