Дэлхийн нүүдэлчдийн VI их наадмын хүрээнд зохион байгуулсан “World Nomad Kitchen” буюу “Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо” олон улсын тэмцээнд Монголын баг түрүүлж, Гранпри шагнал хүртлээ. Тус тэмцээнд 15 орны тогооч оролцож, ил гал дээр гурван үе шаттайгаар хоол ур чадвараа сорьжээ. Оролцогчид эхний шатанд элгээр, хоёрдугаар шатанд форель загасаар, финалын шатанд бүтэн хонины махаар хоол бэлтгэн өрсөлдсөн байна.
Монголын багийг ахалсан Гонгоржавын Адилбиш, туслах тогооч Ганзориг нар финалын шатанд бүтэн хонины махаар 14 төрлийн хоол бэлтгэж, шилдгээр шалгарсан байна. Ийнхүү Монголын баг “World Nomad Kitchen” тэмцээний Гранпри буюу Алтан цомын эзэн болж, олон улсын наадамд эх орныхоо үндэсний хоол, нүүдэлчдийн уламжлалт хоолны соёлыг амжилттай сурталчиллаа.
-
5 цаг 47 мин
-
2026-09-01
-
2026-09-01
-
2026-09-01
-
2026-09-01
-
5 цаг 47 мин