ХЯТАДЫН залуу дипломатууд Монгол улсад ажиллаж байна
Батхуяг
Үйл явдал
/
51 мин

БНХАУ-ын Залуу дипломатуудыг хүлээн авч уулзлаа. Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн яамд хоорондын хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу БНХАУ-ын Гадаад хэргийн яамны залуу дипломат ажилтнуудын төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна.

Энэ хүрээнд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг БНХАУ-ын Гадаад хэргийн яамны залуу дипломат ажилтнуудын төлөөлөгчдийг 2026 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Гадаад харилцааны яаманд хүлээн авч уулзав.

Хятадын залуу дипломат ажилтнуудын харилцан айлчлал нь 20 орчим жилийн түүхтэй бөгөөд энэхүү солилцоо нь хоёр орны залуу дипломатуудад харилцан ойлголцлоо гүнзгийрүүлэх, хоёр улсын гадаад бодлого, хөгжлийн зорилт, байр суурийн талаар санал солилцох, цаашдын хамтын ажиллагааны үндэс суурийг бэхжүүлэх чухал боломж болж ирснийг онцлов.

Төлөөлөгчид Улаанбаатар хотод ажиллахаас гадна Эрдэнэт хотод зочилж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйл ажиллагаатай танилцах юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.146)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.