Улаанбаатар хотыг УТААНААС БҮРЭН САЛГАХ ажлын хэсэг байгууллаа
Батхуяг
Үйл явдал
/
2026-10-08

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын 2026 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 389 дүгээр захирамжаар гэр хорооллын иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор “Эко өрх” болохыг дэмжих бодлого, эрх зүйн зохицуулалт, санхүүжилтийн арга хэрэгслийг боловсронгуй болгох, санал дүгнэлт гаргах, шаардлагатай хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа.

viber_image_2026-10-08_13-20-11-599.jpg

Энэхүү Ажлын хэсэг нь айл өрхүүд гэр, амины сууцаа дулаалах, эрчим хүчний хэмнэлттэй сууц шинээр барих, цахилгаан болон дулааны хангамжаа сэргээгдэх эрчим хүчээр шийдвэрлэх, утаагүй халаалтын болон хөрс бохирдуулдаггүй бие даасан ариун цэврийн байгууламж нэвтрүүлэхийг цогцоор нь дэмжих чиглэлд ажиллах юм. Мөн “Эко өрх”-ийн шалгуур, дэмжлэгийн хэлбэр, нөхцөлийг тодорхойлно. Түүнчлэн амины орон сууцны ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ногоон зээлийн хугацааг уртасгах, хүүг бууруулахад шаардагдах зардлыг 2027 оны улсын төсөвт тусгуулах санал, тооцоо судалгааг боловсруулах чиг үүргийг тус Ажлын хэсэгт даалгасан байна. Ажлын хэсэг холбогдох санал, дүгнэлтийг УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы хугацаанд танилцуулж, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллах юм.

viber_image_2026-10-08_13-20-10-799.jpg

Уг Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, Г.Очирбат, Л.Соронзонболд, А.Ундраа, С.Цэнгүүн, М.Энхцэцэг нар ажиллана. Мөн захирамжийн хавсралтаар баталсан Ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх бүрэлдэхүүнд холбогдох яамд, төрийн болон нийслэлийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгжийн төлөөллийг оролцуулжээ.

Гал түлэхгүй, гадаа гарч бие засахгүй, үнс нурмаар орчноо бохирдуулахгүй амьдрах айлын тоогоор ажлын үр дүнг хэмжинэ

viber_image_2026-10-08_13-20-22-807.jpg

Үргэлжлүүлэн дээрх захирамжийн дагуу байгуулагдсан "Эко өрх"-ийг дэмжих, эрх зүйн орчныг боловсронгуй болгох Ажлын хэсгийн анхдугаар хуралдаан өнөөдөр (2026.10.08) боллоо. Хуралдаанаар Ажлын хэсгийн хүрэх үр дүн, цаашид хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний талаар хэлэлцэж, агаар болон хөрсний бохирдлыг бууруулахад өрхийн болон аж ахуйн нэгжийн түвшинд хэрэгжүүлэх шийдлүүдийг тодорхойлов. Тухайлбал, аж ахуйн нэгжүүдийн эрчим хүчний эх үүсвэрийг бие даан шийдвэрлэх, уурын болон нам даралтын зуухыг утаагүй технологид шилжүүлэх боломжийг судалж, дэмжихээр боллоо. Энэ хүрээнд УИХ-ын дарга С.Бямбацогт хуралдааныг чиглүүлж дараах үүргийг өгөв.

viber_image_2026-10-08_13-20-14-557.jpg

Үүнд: Өрхийн түвшинд: Гэр, амины сууцаа дулаалах, эрчим хүчний хэмнэлттэй сууц шинээр барих, цахилгаан болон дулааны хангамжаа сэргээгдэх эрчим хүчээр шийдвэрлэх, утаагүй халаалт болон хөрс бохирдуулдаггүй бие даасан ариун цэврийн байгууламж нэвтрүүлэхийг цогцоор нь дэмжих шийдэл гаргах

Аж ахуйн нэгжийн түвшинд: Хэрэгцээт эрчим хүчний эх үүсвэрээ бие даасан байдлаар шийдвэрлэх, уурын болон нам даралтын зуухаа утаагүй технологиор солихыг дэмжих

Дээрх зорилтын хүрээнд Дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүн болох холбогдох яам, агентлаг, мэргэжлийн байгууллагуудаас тодорхой санал, эдийн засгийн тооцоолол, журмын төсөл боловсруулж, дараагийн хуралдаанд танилцуулах үүргийг өглөө. Тэрбээр хурлын төгсгөлд, "Гал түлэхгүй, гадаа гарч бие засахгүй, утаа уугиулж үнс нурмаар орчноо бохирдуулахгүй амьдрах айлын тоогоор энэхүү Ажлын хэсгийн бодит үр дүнг хэмжих болно" гэдгийг онцгойлон санууллаа хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

viber_image_2026-10-08_13-20-29-563.jpg

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
1
14
2
0
2
Сэтгэгдэл: (22)
Таны IP: (18.97.14.81)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
(202.126.90.66) 2026-10-11 13:48:07
Ц Түмэндэмбэрэл Утаанаас гэдэг үгээ солиочээ. Хорноос салгана гээч. Ард түмэнийг төөрүүлж аллага хийдэг болоод удаж байгаа шүү. 17000 хүн угаартаж цусанд нь хорт бодис бмй болсон нөхөн төлбөрийг хэн гаргах вэ.бас угаартаж нас барсан 3000 хүний амь насыг хэн хариуцах вэ. Одоо цусанд нь хүнд металь Хорт бодис их хэмжээгээр үүссэн бага насны хүүхдүүдийн амь насны төлөө хэн хариуцлага хүлээх вэ.
DGG (64.119.18.103) 2026-10-11 13:35:45
Одоо бүүр солиороод явчихлаа. Утаанаас бүрэн салгах гэнэ шүү. Ядаад багасгах энэ тэр гэвэл арай амьдралтай сонсогдох биз.
(66.181.184.239) 2026-10-11 10:34:27
Сайхан сүржин нэр гаргаж ирээд л бас бөөн мөнгө хусах арга нь л биз!!! Жилийн жилд цуслах арга нь нарийсах юм даа хулгайчуудын!!!
Зочин (64.119.21.181) 2026-10-11 10:02:42
Дараагийн хэдэн их наядаар идэх нөхдүүд хоолондоо орж байгаам биз дээ
О (103.229.120.28) 2026-10-11 00:24:54
Яг одоо байх ёстой түвшнээс 9 дахин илүү утаатай бн. Нүүрсээ зөвхөн 1-2 сарын хооронд төлүүлдэг болгомоор бн
Зочин (202.133.76.62) 2026-10-10 21:21:01
Цавчааны шинэ баг
Сэмжид (64.119.21.212) 2026-10-10 21:10:44
Агаарын чанар,утаагүй зуух,утаагүй түлш бүгд шат шатандаа идэцгээсэн одоо бүүр 100 хувь утаагүй болно гэж үлгэр яриад солонгос улс бүх юм газ шалны халаалт хэрэв утаа гаргах шаардлагатай бол нэлээн төлбөртэй зөвшөөрөл авна .хаана ч яндан харагдахгүй манайхан бүгд л мэдэж байгаа даанч хэрэгжүүлэхгүй өлөн төдийхөн их юмдаа
(103.212.116.138) 2026-10-10 19:27:48
ТӨВӨГ ЦААШАА ЛӨӨЛӨӨ БАЙНА ЗҮГЭЭР Л МӨНГӨ ИДЭХ НЭГ АРГА ҮЕ ДАМЖИН ИДЭЖ УУСААР ЗАЛХААЖ БАЙНА ШҮҮ ЯМАР Ч АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛААД ҮР ДҮНД ХҮРСЭН УДААГҮЙ БИЛЭЭ
ЦОЛМОНЖАРГАЛ (66.181.161.99) 2026-10-10 14:30:57
УТААНААС САЛАХ ШИЛДЭГ АРГА БОЛ ХОТЫН ТӨВТЭЙ ОЙР ГЭР ХОРООЛОЛЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ,АЛС АЙЛУУДАД ЦАХИЛГААН ХАЛААГУУР, ДУЛААЛГА ХИЙХ АРГА
(64.119.24.162) 2026-10-10 12:32:42
Утаанаас салах гол арга бол ,, гал түлэхгүй халуун хүйтэн устай болсон цагт л утаанаас сална !! Тень бол хүний хэрэглээ энэ хамаарахгүй.! Өөр салах арга бхгүй
(66.181.180.181) 2026-10-10 12:14:57
Татвар төлөгчдийн мөнгийг идэх бас нэг хэсэг байгуулж байгаа юм байна
Баяраа (103.140.11.0) 2026-10-09 20:02:18
Дэмжэж байна
(122.201.22.88) 2026-10-09 16:48:11
ЛУВСАНЖАМЦ ЧАДНА ГЭДЭГТ НАЙДАЖ БАЙНАА.
(122.201.22.88) 2026-10-09 16:48:09
ЛУВСАНЖАМЦ ЧАДНА ГЭДЭГТ НАЙДАЖ БАЙНАА.
(103.229.122.90) 2026-10-09 13:27:00
Сайхан ярьж чадаж байгаам шүү
(203.91.115.44) 2026-10-09 13:20:29
Iim yum yarij bga bol Byambatsogtiig shuud erunhiilugchuur songomoor bnaa hamgiin chuhal sedev busad ni bol 100 dahi asuudal shde
(103.229.121.241) 2026-10-09 13:00:06
Олон жил олон тэрбум төгрөг залгисан ярианууд ямар ч үр дүн гараагүй. 1: гэрийн дулаалга туурга . 2: утаагүй зуухны бизнес. .3: шахмал түлш хэдэн хүний амь нас авч одсон . 4: ахиад утаагүй шахмал түлш . 5: бүрэн утаагүй болгох ажлын хэсэг . г.мэт . . Бизнес бололтой юмаа. Ашиг их авчирдаг бололтой
(66.181.161.153) 2026-10-09 12:57:09
Янданг байхгүй болгохгүй бол хэзээ ч утаанаасаа салахгүй шүү тэнэгүүдээ
(64.119.16.109) 2026-10-09 06:15:11
та нар ХИЧНЭЭН бичиг цаасаар идэж ууж ханаагүй юу.өтгөн саарал утаа олгой дуулж байгаа айлууд нийтийн байрнууд зөндөө байна.Тог хөнгөлдөг дулаалга хийж өгсөн ч тэд утаагаа олгой дуулаад л байна эдэнтэй хэн очиж уулзаж болиулах юм бэ цонхоороо хараад уур хүрээд зогсож бн.цэнхэр дулаалга үнэгүй хийлгэчих ээд хар утаа гаргаад л байна даг
Зочин (64.119.19.42) 2026-10-09 05:54:15
Засварын зардалаас хасаж байж яаж утаанаас салах бэ ккк
Зочин (64.119.19.42) 2026-10-09 05:54:15
Засварын зардалаас хасаж байж яаж утаанаас салах бэ ккк
Зочин (64.119.23.244) 2026-10-08 19:26:14
Эрт хийх байсан юмаа.