Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа баар, дэн буудал, амралт сувиллын газар, бусад объект, цанын бааз, заал, биллиард, саун, бассейн, фитнесс, бүжиг, иогийн клуб зэрэг иргэд олноор цуглаж байгаа газрын үйл ажиллагааг мөн 03 сарын 30-ны өдрийг дуустал түр зогсоож, зөрчил гаргасан аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг холбогдох газарт уламжлахыг Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтэст үүрэг болголоо.