Ж.Батзандан, Н.Энхбаяр нар бусдыг ӨДӨӨН ТУРХИРЧ, дахин ҮЙМЭЭНД УРИАЛАВ уу...
З.Батхуяг
Үйл явдал
/
1 жилийн өмнө

МАХН-ын дарга Н.Энхбаяр, Шинэ намын дарга асан Ж.Батзандан, бие даагчдын зөвлөлийн тэргүүн Т.Ганболд, Ерөнхийлөгчийн зөвлөх асан Ц.Хулан тэргүүтэй сонгуульд ялагдсан нам, эвсэлийнхэн Төрийн ордны хаалганы хажууд цугларч Ерөнхийлөгчид шаардлага хүргүүллээ.

Энэ үеэр “Шинэ нам”-ын дарга асан Ж.Батзандан “Энэ сонгууль үндсэндээ луйврын, нэг намд үйлчилсэн мөнгөний сонгууль боллоо. Саналын тоо зөрсөн ноцтой зөрчлүүд илрээд байгаа ч Сонгуулийн ерөнхий хороо эрх баригчдын талд үйлчилж байна. Бид дахин сонгууль явуулахыг уриалж байна. Ерөнхийлөгтэй уулзах хүсэлтэй байна. Сонгуулийн хороог бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардаж байна. МАНАН-гийн гар хөл болсон нөхдүүд энэ газарт ажилладаг. Сонгуулийн хорооны дүнг хүлээн зөвшөөрч чадахгүй. Бидний тэмцлийг хүлээж авахгүй бол ТЭМЦЭХ болно. Иргэдийн саналыг ингэж хууль бусаар авч болохгүй” хэмээлээ. Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр “Бас л мөнгөний хууль бус сонгууль болсон. Олон хүн гомдолтой байна. Бид хууль бусаар ч хамаагүй тэмцэнэ. Эхлээд Ерөнхийлөгчтэй уулзмаар байна” гэлээ.

Ж.Батзандан нар нь 2008 оны УИХ-ын сонгуулийн дүнг мөн л үл зөвшөөрч  Б.Жаргалсайхан, О.Магнай, Д.Энхбат нартай хамтран эсэргүүцэл үзүүлэн бусдыг буруу зүйлд уриалан дуудаж, улмаар үймээн дэгдээж таван хүний амь насыг авч одсон харамсалт үйл хэргийг эхлүүлсэн, өдөөн хатгагчдын нэг юм.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.