Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдлагын бүтцэд ажиллах хүмүүсийнхээ нэрсийг зөвшилцөхөөр НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд саналаа хүргүүлсэн.
Үүний дагуу МАН-ын Тэргүүлэгчид /2020.10.26/ хуралдаж зөвшилцөхөөр ирүүлсэн нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцэж дэмжсэн юм. Нийслэлийн Засаг даргын хоёр орлогчоор СХД засаг дарга Ж.Сандагсүрэн болон Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Н.Баярчимэг нарыг томилохоор болсон байсан бол үлдсэн дөрвөн орлогчын нэрс тодорчээ.
МАН-ны тэргүүлэгчид хуралдан О.Сүхбаатар, З.Төмөртөөмөө, Д.Ихбаяр, Б.Одсүрэн нарыг томилохыг дэмжсэн байна. Ийнхүү нийслэлийн ЗАСАГ даргын 6 орлогчийг НИТХ-аар цагийн дараа гэхэд хэрхэн томилохыг харах үлдлээ.