2016-2020 онуудад БСШУЯ-ны сайд, Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүний албан үүргийн гүйцэтгэж явсан уг эрхэм шинэ албанд томилогдохоор болжээ. Тэрээр 2020 оны улсын их хурлын сонгуульд МАН-аас 16-р тойрогт буюу Ховд аймаг С.Бямбацогт, О.Батнасан нарын хамтаар нэр дэвшсэн хэдий ч харамсалтайгаар унасан.
Өнөөдрөөс эхлэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын зөвлөхийн албан ажилд томилогдон Нийгмийн бодлогын асуудлыг хариуцан ажиллах гэнэ.