Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч, Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын дарга Ж.Сандагсүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Цагдаагийн ерөнхий газрын дарга асан, цагдаагийн хурандаа Р.Чингисийг томилсон.
Тодруулбал, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр цахимаар хуралдаж нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Н.Баярчимэг нарыг чөлөөлөх, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчийн албан тушаалд Р.Чингисийг, Хүний хөгжил, нийгмийн асуудал хариуцсан орлогчийн албан тушаалд Ж.Сандагсүрэнг тус тус томилох асуудлаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазартай зөвшилцсөн байна.
Нийслэлийн Засаг даргын хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогчийн албан тушаалд томилохоор зөвшилцсөн Р.Чингис нь
Нийслэлийн Засаг даргын хүний хөгжил, нийгмийн асуудал хариуцсан орлогчоор томилохоор зөвшилцсөн Ж.Сандагсүрэн нь
Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн өндөржүүлэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид болон төлөөлөгчид нийслэлийн иргэдийн ажил, амьдралтай холбоотой асуудлуудыг цаг тухайд цахимаар хуралдан шийдвэрлэж байгаа аж.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэс