Хүмүүс яривал итгэхгүй дээ. Бидний үед хэцүүхэн л байсан. Заал нь ч олдохгүй, тэмцээнд ороё гэхэд хэрэглэл, материал өмсгөл нь олдохгүй. Тэгээд л бие биенээсээ зээлж өмсдөг. Бэлтгэл хийхэд заал хүйтэн, душ энэ тэр ч байхгүй тийм л үе байлаа. Тэмцээнд ороход өрсөлдөгчөө хэн гэдгийг ч мэдэхгүй харанхуй л ордог байлаа....