Жилд 119 саяын түрээс төлж, 96 саяын Volkswagen хөлөглөдөг даргаас АЖЛЫН ҮР ДҮН НЭХЬЕ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
6 сарын өмнө

Дампуурсан банкны ХАДГАЛАМЖ ЭЗЭМШИГЧ нарт төрөөс 20 хүртэл сая төгрөгийн нөхөн олговор олгодог Монголбанкны харьяаны нэгэн байгууллага бий. Энэ бол Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд байдаг “төрийн оролцоотой” банкны эрсдлийг даасан санхүүгийн байгууллага юм. Үндсэндээ банкны хадгаламж эзэмшигчдийн МӨНГӨӨР САНХҮҮЖДЭГ тусгай “системтэй” гэж ойлгож болох юм. 2013 онд байгуулагдсан уг байгууллага ирэх 2023 онд 10 жилийн ойгоо тэмдэглэнэ. Дампуурсан банкны хадгаламж эзэмшигчдийн хохирлыг барагдуулахаас гадна 10 жилийн хүүхдүүдэд МӨНГӨ ХУРИМТЛУУЛАХ СУРГАЛТ явуулахаас өөр нүдэнд харагдаж гарт баригдах зүйл одоогоор хийгээгүй байна.

Тэгвэл байгууллага хотын төвийн “А” зэрэглэлийн бүсэд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо “SUN ROUD” Оффист байрладаг. Жилийн түрээсийн төлбөрт 2020 онд 70 сая гаруй, 2021 онд 111 сая 573 мянга, 2022 онд 119 сая 493 мянган төгрөгийг тус тус зарлагадсан байна. Энэ мөнгө ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ХАЛААСНААС, ХАДГАЛАМЖ ЭЗЭМШИГЧДИЙН ДАНСНААС ГАРДАГ гэсэн үг.

Тэрчлэн энэ байгууллагын дарга нар 2020 оны 08 дугаар сарын 28-нд “Таван богд групп” ХХК-ийн “Богд моторс” компаниар дамжуулан 96 сая төгрөгийн үнэ бүхий 2020 онд үйлдвэрлэгдсэн хар өнгийн “Volkswagen” брэндийн ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН суудлын жижиг тэрэг 96 саяар худалдан авч байгууллагын үйл ажиллагаандаа ашиглаж байгаа аж.

УИХ-аас Төрийн хэмнэлтийн тухай хуулийг батлан Засгийн газраас хяналт тавьж хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Энэ хуулийн үйлчлэх хүрээнд ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН КОРПОРАЦИЙН үйл ажиллагаанд ч бас шалгалт оруулах хэрэгтэй гэдгийг Д.Амарбаясгалан сайдад дамжуулан хэлье. 6.1.Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын тэргүүн дэд, дэд, орлогч дарга болон дэд сайд, яамны төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн захирал, төсвийн байгууллагын дарга хот дотор албан тушаалын суудлын автомашин ашиглахыг хориглоно  гэсэн хуулийн заалт буй. Засгийн газраас одоогийн байдлаар нийт 259 автомашин хураан аваад байна. Үүний 124-ийг төрийн тусгай байгууллагад, 50-ийг автобаазад, 62-ыг хөдөө орон нутагт хуваарилж, 23 автомашиныг дуудлага худалдаагаар худалдах аж. Түүнчлэн сайдаас доош албан тушаалтны автомашины хэрэглээг хязгаарлана гэдгийг мэдэгдээд буй.

Мөн хуульд 7.3.Төрийн албан хаагчийн албан ажлын өрөөний талбайн хэмжээ, дотоод зохион байгуулалт, тавилга, хэрэгслийн нийтлэг жишгийг Засгийн газар батална” гэж хуульчилсан. Энэ дагуу жилд 120 орчим сая төгрөг ТҮРЭЭСЭНД өгч байгаа уг газрыг ч бас хамруулах нь зүй юм.

Түүнчлэн 15.2.3.сургалт, семинар, хурал, зөвлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуулж, бичиг хэрэг, тээвэр шатахуун, дотоод албан томилолт болон холбогдох бусад зардлыг хэмнэнэ гэсэн заалт буй. Харамсалтай нь ХЭМНЭЛТИЙН ХУУЛЬ энэ байгууллагад хэрэгжихгүй байна. Учир нь цагаан дээр хараар бичсэн хуулийг улайм цайм зөрчиж “СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛСАН” байж болзошгүй юм.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
6 сарын өмнө
172.69.252.141
erguu mal shig ym bichhiin,
Зочин
6 сарын өмнө
172.69.252.137
Харин сайн байгууллага юм бишүү Иргэдийн харилцах хадгаламж даатгагдсан байсан байшд
Зочин
6 сарын өмнө
172.69.252.137
Сургалтыг угаасаа биечлэн явуулахгүй бол ямар ч үр дүнгүй байдаг шдээ. Тэр автомашин, тавилга бол хууль эрхийнхээ дагуу л авсан юмнууд байгаа нь тодорхой байна. Ер нь яах гэж ингэж залуу, арай дөнгүүр юм хийчих болов уу гэсэн боловсролтой удирдлагууд руу дайрдаг болов. Төрийн үйл хэргийг залгамж халаа, бодлогыг алдагдуулж, энэ мэт төлбөрт бичээч гэмээр зүйлсийг нийтэлж, нэр төр, үнэт зүйлсээ алддаг болж дээ
Зочин
6 сарын өмнө
172.69.252.139
Энэ вэбсайт ер нь ямар шүүлтүүр тавиад хянаад байна вэ. Одоо үед хүний зөвшөөрөлгүй зураг, дүрс зэргийг нийтлэх нь сэтгүүлчидийн хувьд бодууштай асуудал баймаар юм. Хэрэв шалгуулах гэж байгаа бол ийм дэмий бөгөөд хүний нэр төрд халдсан аястай зүйлс бичиж байхаар албан ёсоор нь шалгадаг газар нь хандах нь зөв. Түүнчлэн хоёр талын эрх ашгийг зэрэг бодолцон тухайн хүнээс нь мэдээлэл авах хэрэгтэй. Эсвэл энэ газар чинь аудит хийлгэсэн байж таараа. тэр тайлан дүгнэлтийг нь асуу. Шалгадаг, дүгнэлт өгөх эрхтэй газарт нь хандахгүй бол эргээд өөрсдөө асуудалд орох вий дээ
Зочин
6 сарын өмнө
172.69.252.136
Таарсан ч хүнээ шалгуулах болдоо. Тэрний оронд тэр их идэж уусан хүмүүсдээ ханд даа хө
Зочин
6 сарын өмнө
172.69.252.136
Миний гөхшин Ковидын үеийн 8 саяыг Гатан ижийгээс асуугаад шалгуулья гээд нэг хандаач