Монгол төр ХРИСТИЙН ЭМНЭЛГЭЭС тусламж үйлчилгээ ХУДАЛДАН АВАХ ГЭРЭЭ байгуулжээ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
6 сарын өмнө

Монгол улсын иргэн бүр эрүүл мэндийн ЧАНАРТАЙ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ авч чадахгүй, явдал чирэгдэл,, оочер дугаарт зогсдог хэвээр байна. Сар бүр төлдөг ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙНХЭЭ үр дүнг мэдрэхгүй, бөөн төлбөр тооцоонд унах нь бий. Эмнэлгийн кридороор дүүрэн уйлалдсан хүүхдүүд хэвтэж байхад салбарын сайд нь сайн ажилласан хэмээн хэвлэлээр магтуулж байдаг. Нэгэнт төлсөн даатгалынхаа үр шимийг хүртэхгүйгээс хойш ЭМДШ төлөхгүй гэсэн бодолтой залуучуудын нэгэн үеийг бэлтгэгдэж байна. Улсын эмнэлгүүд, эрүүл мэндийн байгууллагуудын хүнд суртал дээд цэгтээ тулж, АВЛИГА, ЭРХ МЭДЛИЙН СҮЛЖЭЭ үүсчихсэн хэвээрээ байгаа гэдгийг иргэд олон нийт, тэрчлэн УИХ-ын гишүүд ч шүүмжилсээр буй.

Гэтэл Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн 2022 оны 10 дугаар сарын 01-нд “АЧ ТУС” ХХК-ийн “АГАПЕ ХРИСТИЙН ЭМНЭЛЭГ”-ийн захирал PIAK MOO HUYN-тай “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах” УБ 06/002 гэрээг гурван жилийн хугацаатай байгуулжээ. “АЧ ТУС” ХХК-ийн “АГАПЕ ХРИСТИЙН ЭМНЭЛЭГ” нь 2014 оны 04 сарын 18 нд байгуулагдсан АШГИЙН ТӨЛӨӨ байгууллага юм. Бүгд найрамдах Солонгос улсын иргэн Ким Боунг Сам /Kim Byoung Sam/, Пак Мү Хюьн /Paik Moo Huyn/ нарын оролцоотой ШАШНЫ БАЙГУУЛЛАГА юм.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Nomch
6 сарын өмнө
172.69.252.140
Eruul mendiin yam Buren dampuursan gedeg ni batlagdaj bna ulsiihaa ulamjlalt emneleg chadal chansaatai bariach naraa uzej chadahgui baij Yun yasan bagshaa namaigaa bavaachee ve..turd shugalsan gadnii shashniihniig zailuulaach bolovsroliig gantumur gej neg al balalsan eruul mendiin salbariig enhbold gej neg novsh suid hiilee udahgui amen gehgui bol ami taria hiihgui geed zogsoj baihiin bna naad hariin shashniihan chini