“Загийн усны хоолой”-н төслийн ажил 69.7 хувийн гүйцэтгэлтэй байна
З.Ханд
Үйл явдал
/
1 сарын өмнө

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат компанийн удирдлагуудын хамтаар Цогтцэций дэх салбарт ажиллаж байна. Энэ үеэр Цогтцэций сумын нутагт байрлах “Загийн усны хоолой”-н төслийн бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, гүйцэтгэгч байгууллагын төлөөллүүдтэй санал солилцлоо. 

Уул уурхайн үйлдвэрлэл хурдацтай өсч, эдийн засгийн гол суурь болж байгаатай холбогдуулан Тавантолгой нүүрсний уурхайг түшиглэн баригдах Нүүрс баяжуулах үйлдвэрт шаардлагатай усны хэрэгцээг эхний ээлжинд Цогтцэций сумын нутагт байрлах “Загийн усны хоолой”-н гүний усны ордоос хангах зорилготой ажиллаж байна.

Төслийн барилга угсралтын ажил өнөөдрийн байдлаар 69,7 хувийн гүйцэтгэлтэй хэвийн үргэлжилж байгаа бөгөөд ирэх оны гуравдугаар улиралд бүрэн дуусгах төлөвлөгөөтөй байна. Энэхүү төсөл хэрэгжсэнээр үйлдвэрлэлийн зайлшгүй шаардлагатай ус хангамжийн нэг хэсгийг хангаж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үр ашигтай ажиллах үндсэн нөхцлийг бүрдүүлэх юм. 

 

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
DR. PRADHAN
1 сарын өмнө
172.71.98.230
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)