Дарга нарыг ТАНСАГ ХАРШИД суулгах гэж ИРГЭД ТАТВАР ТӨЛДӨГГҮЙ юм шүү Б.БАТБЯМБА даргаа!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
1 сарын өмнө

Нийслэлийн эрх барих дээд байгууллага ИТХ –нь төрийн эрх барих дээд байгууллага УИХ-аас баталсан ХУУЛИЙГ гууль болгон замхруулж үл тоодог бололтой. Цагаан дээр хараар бичсэн хууль тогтоомжийг албаар зөрчиж татвар төлөгчдийн мөнгөөр ӨӨРСДИЙН АЯ ТУХТАЙ, ТАНСАГ БАЙДАЛ, АЮУЛГҮЙ ОРЧИНГ бүрдүүлж харин ядарсан иргэдээ “нохойноос ч дорд үзэж” байгаа нь эмгэнэлтэй юм. Хүүхдүүд нь тоглох газаргүй, байнга хүчирхийлэлд өртөж байхад НИТХ-ын төлөөлөгчид гоё байшинд, орчин үеийн тансаг хэрэгслээр орчноо бүрдүүлэн суух аж. -40 хэмийн хүйтэнд хүүхдүүд нусаа хацартаа нааж, дагжин чичэрч, даарч хөрөн байж АВТОБУСАНД чихэлдэн сууж байхад НИТХ-ын 45 төлөөгч тансаг гэр, сайхан машиндаа санаа амар сууж, хаанахын ямар мөнгөнөөс хумслах вэ гэдэг атгаг санаа уралдуулан суудаг байж ч болох. Тэдэнд ядарсан иргэдийн туйлдаж цөхрөх түй ч хамаагүй. Харин дараагийн сонгуульд ахин яаж сонгогдох, хэрхэн УИХ –руу дэвших вэ гэсэн алсын бодол л бий. Тийм ч учраас ядарсан иргэдийн нулимс, хөлс шингэсэн ТАТВАРЫН МӨНГӨӨР ГАРАА УГААДАГ байж болзошгүй.

Хамгийн сүүлийн жишээ. НИТХ-ын захиалгаар Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 100 гаруй тэрбумаар баригдсан Яармаг дахь шинэ барилга дотор байрлуулах “ДУУ, ДҮРСНИЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ”-ийг 183 сая төгрөгөөр худалдан авах ТЕНДЕР ЗАРЛАЖЭЭ!! Тухайлбал иргэн та бидний төлсөн татварын мөнгөөр дарга нар “55 инчийн дэлгэц”, гурван үйлдэлтэй хэвлэгч, хувилагч, зөөврийн хард диск, шууд дамжуулалтын төхөөрөмж, 4к дүрсний бичигч, PZT  камер зэрэг нэр бүхий 14 эд зүйлсийг ХУДАЛДАН АВАХ аж.

Гэтэл УИХ-аас баталсан “ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬ”-д

4.2.1.зардал бууруулахад чиглэсэн арга хэмжээг энгийн ойлгомжтой, тууштай, өндөр сахилга баттайгаар зохион байгуулах; 4.2.2.хэмнэлтийн горим нь иргэд, олон нийтийн ашиг сонирхолд нийцэж, тэдний дэмжлэгийг хүлээхүйц түвшинд тодорхойлогдсон байх; 4.2.3.хэрэгжүүлэх аливаа үйл ажиллагаа, арга хэмжээ нь хамгийн бага зардлаар хамгийн өндөр үр дүнг хангахад чиглэсэн байх гэсэн заалтуудыг НОЦТОЙ ЗӨРЧСӨН байна!

Тэрчлэн Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг зөрчиж хурлын байгууллага дэргэдээ ШУУД ДАМЖУУЛАЛТЫН ТӨХӨӨРӨМЖ төсвийн мөнгөөр худалдан авах гэж буй нь ХУУЛЬ ЗӨРЧСӨН үйлдэл болов. Б.Батбямба даргаа!!! Дарга нарын ТАНСАГЛАЛЫН ТӨЛӨӨ иргэд хөлсөө урсгаж олсон мөнгөөрөө ТАТВАР ТӨЛДӨГГҮЙ! гэдгийг та эрх биш мэднэ байх! Хууль зөрчсөн хэнбэгуайч ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр сануулсан шүү!!!

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.