Сүхбаатар дүүргийн УДИРДЛАГУУД хэмнэлтийн хууль зөрчиж 459 саяыг УРАМШУУЛАЛД үржээ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
4 сарын өмнө

Нийслэл Улаанбаатар төв цэг болсон Сүхбаатар дүүрэг хотын төвөөр дүүрэн ХОГ НЬ ХӨГЛӨРЧИХСӨН нөхцөл байдалтай байна. Гэтэл тус дүүргийн удирдлагууд, тодруулбал Засаг дарга Х.Болормаа, Тамгын газрын дарга Н.Энхболд нар төрийн хэмнэлтийн хуулийг ноцтой зөрчин МӨНГӨӨР “БОРОО ОРОХ” мэт аяглан тавтар төлөгчдийн мөнгийг удаа дараа УРАМШУУЛАЛ хэлбэрээр тараасан байна.

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 11.1.Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд албан хаагчид тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгохоор заасан бол албан хаагч тэдгээрээс аль илүүг сонгох эрхтэй бөгөөд давхардуулан олгохгүй”, 15.1.3.хууль тогтоомжид зааснаас өөр хэлбэрээр тэтгэмж, шагнал, урамшуулал, дэмжлэг олгохыг хориглоно гэсэн заалттай.

Гэтэл Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа болон түүний бодлого үйл ажиллагааг шууд хэрэгжүүлэгч Тамгын газрын дарга Н.Энхболд нар цагаан дээр хараар бичсэн хуулийг НОЦТОЙ ЗӨРЧИЖ, өөрийн намын, өөрийн багийн хүмүүсээ урамшуулал хэлбэрээр АВЛИГАДСАН байж болзошгүй нь.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 23-ний өдрийн Б/181 тоот тушаалаар 178 хэсгийн ахлагчид 9 дүгээр сарын урамшуулал болгоэ 112 сая 140 мянган төгрөг,

09 сарын 22-ний өдрийн Б/180 тоот тушаалаар олон нийтийн байцаагчдад 37 сая 301 мянга 360 төгрөг,

09 дүгээр сарын 23-ний өдрийн Б/182 тоот тушаалаар 15 сая төгрөгийг олон нийтийн байцаагч, идэвхтэн байцаагч нарт олгосон.

2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/193 тоот тушаалаар олон нийтийн байцаагч нарт 39 сая 372 мянга 360 төгрөг,

2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/194 тоот тушаалаар 179 хэсгийн ахлагчид 112 сая 770 мянган төгрөг

2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/195 тоот тушаалаар 15 сая төгрөгийг олон нийтийн байцаагч, идэвхтэн байцаагч нарт олгосон.

2022 оны 11 дүгээр сарын 23-ний өдрийн Б/209 тоот тушаалаар олон нийтийн байцаагч, байгаль хамгаалагч нарт үр дүнгийн урамшуулал болгож 15 сая 150 мянга

2022 оны 11 дүгээр сарын 23-ний өдрийн Б/208 тоот тушаалаар олон нийтийн байцаагчдад 38 сая 560 мянган төгрөг

2022 оны 11 дүгээр сарын 23-ний өдрийн Б/207  тоот тушаалаар 179 хэсгийн ахлагчид 112 сая 770 мянган төгрөгийг олгосон байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
4 сарын өмнө
172.69.252.141
Анхан шатны бүхий л хүнд ажлыг хэсгийн ахлагч нар хийдэг шүү .Бидний ажлыг дэмждэг СБД засаг даргадаа баярлалаа
Зочин
4 сарын өмнө
172.69.45.142
Малаа гэрээт ажилтан гэж байгаа биз дээ цагаан дээр хараар бичээд байхад ойлгохгүй байгаа юм уу гэрээт ажилтан цалинг сарын урамшуулал гэдэг юм
Зочин
4 сарын өмнө
172.68.93.132
Ганцхан СБД л хэсгийн ахлагч олон нийтийн байцаагчтай юу бүх дүүрэгт ийм хүмүүс ажилдаг шүү
Зочин
4 сарын өмнө
172.68.93.132
Ганцхан СБД л хэсгийн ахлагч олон нийтийн байцаагчтай юу бүх дүүрэгт ийм хүмүүс ажилдаг шүү
зочин
4 сарын өмнө
172.68.93.130
Ажил хийж буй нэгнээ намнах даалгавараа биелүүлж байгаа царай юм байх даа. Ээ чааваас утааны мөнгө идсэн гаруудыг ухаан
зочин
4 сарын өмнө
172.68.93.131
Ажил хийж буй нэгнээ намнах даалгавараа биелүүлж байгаа царай юм байх даа. Ээ чааваас утааны мөнгө идсэн гаруудыг ухаан
зочин
4 сарын өмнө
172.68.93.130
Ажил хийж буй нэгнээ намнах даалгавараа биелүүлж байгаа царай юм байх даа. Ээ чааваас утааны мөнгө идсэн гаруудыг ухаан
Тэнэг сэтгүүлч
4 сарын өмнө
172.68.93.132
Нийслэлийн бүх дүүргүүд хөлсөөр ажиллаж байгаа бүх гэрээт ажилтнуудад Хөдөлмөрийн хууль, НИТХ-аас баталсан хувь хэмжээгээр зааснаар урамшуулал (цалин) өгдөг. Хий хоосон сенсаац хөөж бичих зүйлээ судлахгүйгээр сүртэй гарчиг өгч иргэдийг бухимдуулж, хагаралдуулж нийгмийн бухимдал төрүүлэх нь сэтгүүл зүй биш. Унш, судал ойлго тэгээд 2 өгүүлбэр холбоод хүнд хэрэг болох мэдээлэл түгээ!
Зочин
4 сарын өмнө
172.69.45.139
Хэсгийн ахлагч нар ажилаа хийгээд хийсэн хөдөлмөрөө үнэлүүлж байна өөрсдөө хэдэн наядаар нь идэж байж улны биднийг яах гэсэн юм бэ
Зочин
4 сарын өмнө
172.69.252.149
Халуунд халж,хүйтэнл рөрч явдаг хэдэн гэрээт ажилчид шүү дээ,эдгээр хүмүүс чинь ТҮ гийн шатлалд байдаггүй хамгийн бага цалин авдаг ямарч урамшуулал үр лүн авч чаддаггүй хүмүүс, Засаг даргын зөв ингэж урам өгч байж ажил явагдана, нүүрсний,ТЗамын луйварчдаа л шална,шударга ажлаа хийж яваа бүсгүй шүү