АН-ын дарга руу ОЙМС шидэж хөөгдөөд МАН-ын дарга нарын “ГУТАЛ ҮНСЭЖ” гүйгээд ЗАХИРАЛ болсон Л.НАРАНБААТАР!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
3 долоо хоногн өмнө

Шударга үнэний дуу хоолой болж нийгэмд танигдаад сүүлд нь ШУДАРГА БУСЫН ХОНГИЛД ТӨӨРСӨН залуус олон бий. Тэд тод төлөөлөгч нь олон түмнээ “оймс” гэх нэрээр танигдсан Лүндэгийн Наранбаатар юм.

Дархан –Уул аймгийн Шарын голд 1979 онд төрсөн. Аав нь улсын мэргэн харваач Т.Лүндэг гуай. Есөн хүүхэдтэй айлын зургаа дахь хүү Наранбаатар хэзээнээсээ л шазруун, гөжүүд нэгэн байж. Н.Алтанхуягийн удирдсан АРДЧИЛСАН НАМ эрх барьж байхад Шарын гол сумын АН-д элсэж гишүүний үнэмлэхээ гардан авч байсан ч 2016 онд Төрийн ордонд болсон “эдийн засгийн чуулганы” үеэр тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд руу “Чи зайл, Эдийн засгийн алуурчин” хэмээн уурсаж ОЙМС ШИДЭЖ, ордноос чирэгдэн гарч байсан удаатай. Түүнээс хойш ОЙМС ХОЧТОЙ болсон. Шарын голын АН-аас шанагадаж авсан улстөрийн карьераа Дарханы АН-ын дарга болтол нь өсгөж чадсан нь сонгуульд орж үзэлгүйгээр ах дүү ДАШУУДАД булаалгаж ар дагзаараа савуулан унаж өвдөг шороодсон. Сүүлд нь сонгуульд бие даан нэр дэвшсэн ч бэлчээр нь хүрээгүй. Хар польтоо өмсөж Цагаан хоолойгоор ЭСЭРГҮҮЦЭЛ ИЛЭРХИЙЛЭЭД ч АН-даа дахин орж чадаагүй.

АН-аас хоёр ч удаа хөөгдөж, гудамжинд лааз өшиглөж явсан тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуульд дахиад бие даан нэр дэвшээд СЕХ-оос нэрээ татуулчихсан АЗГҮЙ нэгэн. 2020 оны сонгуульд дахин бие даан нэр дэвшсэн ч Сонгуулийн хорооноос түүний нэрийг хасчихсан. Хоёр удаа гишүүн болох гэж оролдоод бүтээгүй учир арга буюу МАН-ын хатавчинд наалдаж, царайчилсаар байгаад гишүүний үнэмлэх гардаад авчихсан.

Ингэснээр АН-аас буюу ардчилсан үзэл санаанаасаа урваж МАН-ын клончлолын бодлогод уусан, улмаар хувийн хэвшлээс ДЭЭРЭМДЭЖ АВСАН “ХӨТӨЛ” цемент шохойн үйлдвэрийн захирал болчихов. З.Энхболд, Женко Х.Баттулга хоёрыг үзэн яддаг түүний үзэл бодол Төрийн өмчид компанийн захирлын суудлын үнэд хүрчихэв. Энэ талаар УИХ-ын дарга асан З.Энхболд “МАН-д ажилд орох залуучууд байвал над руу оймс шидээд амьдралаа сайжруулаарай” хэмээн ёжилж жиргэсэн нь бий.

ОЙМС шидэж АН-аас хөөгдөж, гутлын улыг нь долоох шахам байж МАН-д элсээд “Хөтөл”-ийн захирал болсон Л.Наранбаатар нь  “Гложекс”, “Гложекс Консалтинг” зэрэг есөн компанид хувьцаа эзэмшдэг юм байна. Үүнд:

“Мянга Далан Хоёр Хувьцаа Эзэмшигчдийн Эрх Ашгийг Хамгаалах Холбоо” НҮТББ

“Дархан-Уул Аймгийн Эдийн Засгийн Чуулган” НҮТББ

“Нийгмийн Сүлжээ” НҮТББ

“Уул Уурхайн Хүний Нөөцийн Хөгжил” НҮТББ

“Лүндэг сан”

“Монголын Эрдэс Баялгийн Эдийн Засаг, Менежментийн Нийгэмлэг” ГҮТББ

“Минфо” ХХК

“Гложекс” ХХК

“Гложекс Консалтинг” ХХК нар багтаж байгаа юм.

Хувийн хэвшлээс ТӨР ДЭЭРЭМДЭЖ авсан “ХӨТӨЛ” цемент шохойн үйлдвэрийг хариуцсан Л.Наранбаатар “баасан дээрээ хальтарна” гэгчээр Дарханы замын бүтээн байгуулалтын үед цементийг санаатайгаар тасалдуулж улмаар үйлдвэрийн техник хэрэгслийг нь ЭВДЛЭЖ СҮЙТГЭСЭН УДААТАЙ.

АН дарга руу ОЙМСОО шидэж хөөгдөөд МАН-ын дарга нарын гутлыг долоож албан тушаалд очсон ПОПУЛИСТ нөхдүүдэд монгол төрийн босго ӨНДӨР байдаг ч болоосой!!!

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.