Н. Учрал: Цахим гэмт хэрэг маш ихэссэн бөгөөд олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуулийг баталснаар гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх боломжтой. Төрийн албан тушаалтан нь иргэрдийн мэдээллийг татвараа төлөөгүй байсан ч өөрийнх зөвшөөрөлгүйгээр нийтэлдэг байж болохгүй гэдэг асуудлаар 6.3-р заалтыг хувь хүний мэддээллийн хуулиас хассан. "Иргэдийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр түгээснээр иргэдийн аюулгүй байдал, хувь хүний мэдээлэл алдагддаг" гэлээ.
Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн олонх үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.