Өнөө өглөө иргэн Ч.Маралмаад холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал хоёрдугаар сарын 10-ны өдөр хүртэл хойшлогдсон. Хойшлогдсон шалтгаан нь шүүгдэгч өмгөөлөгчөөсөө татгалзсан учир. Шүүх хуралд хохирогчийн хоёр өмгөөлөгч, улсын яллагч нар оролцсон бөгөөд прокурор солигдсон байна.
Тэгвэл прокурор солигдсон шалтгааны талаар "Иргэн Ч.Маралмаад холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн прокурор нь ээлжийн амралттай байгаа тул өнөөдрийн шүүх хуралд өөр прокурор томилолтоор оролцсон байна" хэмээн Улсын Ерөнхий Прокурорын Газраас тайлбар өглөө.