Туяа эмчилгээний хоёр аппарат хэвийн ажиллаж эхэллээ
Т.Бямбажаргал
Үйл явдал
/
1 долоо хоногн өмнө

Манай улсад хоёр туяа эмчилгээний шугаман уртасгуурт аппарат байдаг. Гэтэл нэг нь эвдэрсэн. Энэ талаар ХСҮТ-ийн үйлчлүүлэгчийг дэмжих албаны дарга Л.Энхээгээс тодруулахад:

Туяа эмчилгээний аппарат эвдрээд хэр хугацаа өнгөрсөн бэ? Яагаад одоог хүртэл ямар нэгэн арга хэмжээ авахгүй байна вэ?

Манай улсад хоёр шугаман хурдасгуурт аппарат байдаг. 2019 онд анх Монголд орж ирсэн. Үүний нэг нь өнгөрсөн арванхоёрдугаар сард эвдэрсэн. Энэ үед төрийн сан хаагдсан байсан учир төрийн сан нээгдтэл ямар нэгэн гүйлгээ хийж чадахгүй байсан. Онцгой обьект, онцгой тоног төхөөрөмж учраас өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн яамнаас засвар үйлчилгээг нь хариуцаж ирсэн. Эмнэлэг Эрүүл мэндийн даатгалаас гүйцэтгэлээр санхүүжиж байгаа ч үүнд засвар үйлчилгээний засвар өртөг шингээгүй байдаг.  

Засахад хэдий хэмжээний хөрөнгө шаардлагтай вэ?

Энэ аппаратыг мэргэжлийн байгууллага л засдаг. Монголд ийм төрлийн үйлчилгээ үзүүлдэг нэг л компани байдаг. Өндөр технологийн аппаратад нэг удаагийн баталгаат үзлэг, засварын хяналт хийхэд багагүй төсөв шаардагддаг. Гэтэл байнгын ачаалалтай ажилладаг техник эвдэрч гэмтэн, сэлбэг шаардлагатай болбол бүр л өндөр өртөг гарч ирнэ. Юу нь хэзээ, яаж эвдрэхийг эмч урьдчилан мэдэх боломжгүй, мөн өндөр өртөгтэй засвар, сэлбэгийн зардлыг эмнэлэг дангаараа хариуцах боломжгүй юм. Ямар ч гэсэн сая эвдэрсэн аппаратаа нөөц боломжоо дайчлан засвар үйлчилгээг хийж ашиглалтад орууллаа.

Тэгвэл энэ удаагийн засварыг ЭМЯ-ны оролцоогүйгээр өөрсдөө зохицуулсан гэсэн үг үү?

Тийм ээ, Гэхдээ дараа дахиад хэдэн төгрөгийн засвар шаардлагатай болохыг хэлж мэдэхгүй байна. Одоогоор бол хоёр аппарат хэвийн ажиллаж байгаа. Гол нь энэ томоохон аппаратуудын тогтмол хийгдэх засвар үйлчилгээний баталгаат боломжийг бүрдүүлж, өртөг зардлыг шингээж өгөх шаардлагатай байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.