Монгол банкны нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газар /НУСЗЗГ/-ын Санхүүгийн зах зээлийн хэлтэс /СЗЗХ/-ийн Ахлах эдийн засагч: Б.Мөнхзултай ярилцлаа.
Монгол банк гадаад валютын нөөц болон төгрөгийн ханшыг огцом хэлбэлзүүлэхгүй байх бодлогын хослолыг хангаж ажилладаг. Гадаад валютын нөөцийг жиших төвшинөөс дордуулахгүй сайжруулах зорилгын хүрээнд ажиллаж байна. Төгрөгийн ханш унасан ч богино хугацаанд зах зээл сандралд орох хэмжээний нөхцөл байдал үүсээгүй байна. Жил бүрийн сар шинийн баяртай уяалдуулан гадаад валютын эрэлт нэмэгддэг. Монгол банк 2023 он гарснаас хойш зах зээлд цэвэр дүнгээр 90 гаруй сая ам.долларыг нийлүүлээд байна.