НЗДТГ-аас хотын даргыг халтирч унан, гэмтлийн улмаас хагалгаанд орсон гэх мэдээлэлд залруулга хийлээ.
Тодруулбал, "Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар спортын бэртэл, гэмтлийн улмаас яаралтай заалтаар 2023 оны хоёрдугаар сарын 1-нд мэс засалд орсон. Иймд хувь хүний эрүүл мэндийн байдлыг хүндэтгэн үзэж, буруу ташаа мэдээлэл түгээхгүй байхыг хүсье" гэжээ