Цагаан сар хаяанд ирж ард түмний дунд сар шинийнхээ бэлтгэлийг базаах их ажил өрнөж байна.
Мөн Цагаан сар дөхөж байгаатай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ ч үүнийг дагаад нэмэгджээ. Гэвч иргэдийн худалдан авах чадвар тааруу байгаа нь нууц биш. Иймд бид өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, тавгийн боов, ууцнаас эхлээд бараа бүтээгдэхүүний үнэ иргэдийн амьдралд хэрхэн тусаж байгаа талаар хүргэж байна.